Mobile version coming soon
МИК: Дахин төлөвлөлтийн хүрээнд $3-5 тэрбумын бүтээн байгуулалт хийх боломжтой
Буцах
2023 оны 05 сарын 29 өдөр

Сүүлийн 10 жилд 115,000 өрх ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагджээ

Гэр хорооллыг орон сууцжуулах санхүүжилтийн тогтолцоог бий болгоход хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд хамтран ажиллаж, ирэх 5-10 жилд тодорхой ахиц дэвшил гаргах санаачилгыг Монголын Ипотекийн корпорац дэвшүүлж байна.

Монголын ипотекийн корпорац Нийслэлийн орон сууцны корпорацтай гэр хорооллыг орон сууцжуулахад хамтран ажиллах, туршлагаа солилцох чиглэлээр санамж бичиг байгуулсан юм. 

Улаанбаатар хотод 215 мянган айл, өрх байгаагаас 50 гаруй хувь нь гэр хороололд оршин суудаг.  2013 онд ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд нийт 115 мянган айл, өрх зээлд хамрагджээ. Эдгээр иргэдийн 36 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн гэх тооцооллыг Монголын ипотекийн корпорац гаргасан байна.

Гэр хорооллыг орон сууцжуулах хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр оролцогчид гэр хорооллын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Монголын ипотекийн корпорацын Гүйцэтгэх захирал Б.Гантулга

Нийслэлийн орон сууцны корпорацын Гүйцэтгэх захирал М.Говьсайхан

Олон улсын санхүүгийн корпорацын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Руфат Алимарданов

Эх сурвалж: https://bloombergtv.mn/