Эхлэх огноо:
Хүртэл:
МИК Холдинг ХК-иас мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан өнгөрөгч Бямба гарагт 2 байршилд мод тарилаа. Үүнд Санхүүгийн Зохицуулах Хороо-с зохицуулалтын 16 байгууллагын дунд санаачилсан СХД-ийн 21-р хороон дахь “Инчеон Мөрөөдлийн төгөл”-д мод тарих уриалгад нэгдэн оролцож, хувь нэмрээ оруулсан бол AmCham Mongolia-с зохион байгуулсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйл ажиллагаанд мөн нэгдлээ. СЗХ-оос зохицуулалтын байгууллагуудын хамт 2023 онд нийт 100 га талбайд 15,000 мод тарихаар төлөвлөж буй юм.
Эдгээр санаачлагад манай байгууллага нэгдэн хамт олноороо мод тарьж, цөлжилтийг бууруулах, усны ундаргыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмэр орууллаа. МИК Холдинг ХК-ийн хувьд Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарих амлалт авсан ба 2022 оноос эхлэн мод тарих, арчлах, ургуулах чиглэлээр шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.