Эхлэх огноо:
Хүртэл:
Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит хурал 2023 оны 12-р сарын 4,5-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод болж өндөрлөлөө. Тус холбооны гишүүн улс болох Монгол, Япон, Малайз, Индонез, Солонгос, Пакистан, Филиппин, Узбекстан мөн Бельги зэрэг 9 орны 50 орчим албаны хүмүүс хуралд оролцлоо.
Ээлжит хурлын эхний хэсэгт “Ногоон орон сууцны санхүүжилт” сэдвийн хүрээнд илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бол хоёр дах хэсэгт гишүүн орнууд өөрсдийн улс орны ипотекийн хоёрдогч зах зээлийн одоогийн нөхцөл, цаашдын төлөв байдал, компанийн үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл солилцлоо. Түүнчлэн салбарын манлайлагч нартай холбоо харилцаа тогтоох, бусад улс ордуудтай туршлага солилцох, бодлого зохицуулалтын ойлголттой болох, өөрийн шийдлээ танилцуулах, олон нийтэд хүргэх томоохон боломжийг олгох ач холбогдолтой болсныг төлөөлөгчид онцлон тэмдэглэлээ.
Монголын Ипотекийн Корпораци нь орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг Монгол Улсад хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой, тасалдалгүй үргэлжлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг санхүүгийн мэргэжлийн байгууллагын хувьд бүс нутаг болон дэлхийн улс орнууд дахь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэргэжлийн холбоонд гишүүнээр элсэж, хамтран ажиллан туршлага солилцдог юм.