Эхлэх огноо:
Хүртэл:
2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр - Монголын Ипотекийн Корпораци ОССК (МИК) ХХК нь олон улсын хөрөнгийн зах зээлээс 2021 онд татсан 8.85 хувийн купонтой ам.долларын бондод солилцох санал "Exchange offer" зарлалаа. Өөрөөр хэлбэл 2024 оны хоёрдугаар сард хугацаа нь дуусах бонд эзэмшигчдэд одоо эзэмшиж буй бондоо компанийн зүгээс гаргах шинэ бондоор солих санал хүргүүлээд байна. Шинэ бондоор солиход хоёр төрлийн нөхцөл санал болгож буй юм. Үүнд:
МИК 2021 онд олон улсад амжилттай арилжсан 250 сая ам.долларын бондын ихэнх хэсгийг Ази, Европын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бөгөөд арилжих саналыг зарласан эхний өдрөөс хөрөнгө оруулагчидтай уулзах, мэдээлэл танилцуулга хүргэх ажлыг эхлээд байна. “Exchange offer”-д оролцох саналыг Лондоны цагаар 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг хүртэл хүлээн авна.
Энэ удаагийн бондын хэлцэлд “Deutsche Bank”, “Korea Investment & Securities Asia Limited”, “Morrow Sodali Limited” гэсэн олон улсын хөрөнгийн зах зээлийн зөвлөх компаниуд болон "TDB Securities SC" дотоодын зөвлөх компаниар хамтран ажиллаж байна.
МИК нь анх 2019 онд 300 сая ам долларын бонд, 2021 онд 250 сая ам.долларын бондыг тус тус олон улсын хөрөнгийн зах зээлээс Засгийн газрын баталгаагүй амжилттай татаж байсан туршлагатай монголын цөөн компанийн нэг билээ. Олон улсын зах зээлээс хөрөнгө татах, хөрөнгө оруулагчдын үнэлэмжид нийцэх шаардлагын хүрээнд МИК нь олон улсын үнэлгээний “Moody’s” ба “S&P” агентлагуудаар зээлжих зэрэглэлээ тогтмол тогтоолгон, санхүүгийн тайлангаа “Эрнст энд Янг” ХХК-иар хөндлөнгийн аудит хийлгэдэг билээ.