Mobile version coming soon
МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОЛОН УЛСАД ГАРГАСАН АМ.ДОЛЛАРЫН БОНДОД СОЛИЛЦОХ САНАЛ "EXCHANGE OFFER" АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Буцах
2024 оны 01 сарын 11 өдөр

"Монголын Ипотекийн Корпораци ОССК" ХХК нь 2024 оны 1-р сарын 4-нд зарласан арилжааны саналаа амжилттай өндөрлүүллээ. Нийлбэр дүнгээр 170,431,000 ам.долларын үнэт цаас солилцох санал авсан нь нийт гаргасан Reg S үнэт цаасны үлдэгдлийн 80.37%-ийг бүрдүүлж байна. Энэ нь солилцооны санал хүчинтэй болоход шаардагдах хамгийн бага дүнгээс давсан үзүүлэлт юм. Компани нь хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн үнэт цаас солилцох саналын хариуд нийт дүнгээр 172,485,000 ам.долларын шинэ үнэт цаас гарган солилцох болно.