Mobile version coming soon
Дотоодын биржийн бус зах зээл дээр 4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ
Буцах
2024 оны 04 сарын 04 өдөр

Монголын ипотекийн корпораци (МИК) нь өнөөдөр /2024.04.04/ дотоодын биржийн бус зах зээл дээр “Өрийн бичгийн хөтөлбөр”-ийн хүрээнд “МIK BOND 2101-36” бондын “Транч 3”-ын 4.0 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас амжилттай татан төвлөрүүллээ. Тус бондыг гаргахад үндсэн андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хамтран ажилласан.

2021 оны 12-р сард гарсан 12 сая ам.долларын бонд нь дотоодын биржийн бус зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон ам.долларын анхны бонд болсон юм.  Мөн энэ оны 2-р сард 8.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тус бондын “Транч 2”-ыг дотоодын биржийн бус зах зээлд амжилттай гаргасан.

МИК нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны 2021 оны 12-р сарын 22-ны өдрийн  21/34 тоот тогтоолоор буцаах нөхцөлтэй зээлийн багц худалдан авах эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрийн удирдлагыг хэрэгжүүлэх, компанийн ерөнхий бизнесийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор дотоодын биржийн бус зах зээлд 150.0 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар/төгрөгийн өрийн бичгийн хөтөлбөрийг бүртгүүлсэн.