Mobile version coming soon
ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН 35-Р БАГЦЫН БОНД ГАРЛАА
Буцах
2024 оны 07 сарын 05 өдөр

Монголын ипотекийн корпораци (МИК)-с СЗХ-ны тусгай зөвшөөрлийн дагуу банкнуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, 346 тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ыг гаргалаа. Энэ удаа МИК-д шилжсэн 35-р багцад багтсан 3,702 өрхийн ипотекийн зээлийн 39.87% нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн бол 50.5% нь орон нутгаас, 37,89% нь 20-33 хүртэлх насны залуус байгаа нь 2013 оноос хэрэгжиж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр нь залуу гэр бүлийг дэмжих, агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд хувь нэмэр оруулж байгааг илтгэж байна. Банкууд мессеж явуулах, зээлийн дансны утга өөрчлөх, гүйлгээний утгаас харагдах байдлаар тухайн харилцагчийн ипотекийн зээл МИК-д шилжсэн тухай мэдэгдсэн байна.

Ингэснээр бид 2024 онд 113,226 өрхийн, 6,7 их наяд төгрөгийн дүн бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж зээлийн 30 хүртэлх жилийн хугацааг баталгаажууллаа.