Mobile version coming soon
Олон улсын Эрсдэлийн менежментийн “ISO31000:2018” стандартыг дахин баталгаажууллаа
Буцах
2024 оны 11 сарын 15 өдөр

Монголын ипотекийн корпораци (МИК) 2018 оноос эхлэн олон улсын “ISO 31000:2018” стандартыг Эрсдэлийн удирдлагын тогтолцоондоо нэвтрүүлэн ажиллаж байна. Эрсдэлийн менежментийн олон улсын уг стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлснийг хөндлөнгийн “Монсертф” баталгаажуулалтын компани 2022 онд баталгаажуулан, олон улсын сертификатыг олгосон. 2024 онд МИК магадлах хоёр дахь аудитыг амжилттай хийлгэж, стандартын хэрэгжилтийг хангасныг тус хөндлөнгийн байгууллага дахин баталгаажууллаа. МИК үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эрсдэлийн менежментийг бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ тэлэх шат бүрд нийцүүлэн тасралтгүй сайжруулдаг. Түүнчлэн үйл ажиллагаандаа олон улсын гурван төрлийн стандартыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.