Mobile version coming soon
ДОТООДЫН БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ “МIK BOND 2101-36” БОНД “ТРАНЧ 1” АМЖИЛТТАЙ ТӨЛЛӨӨ
Буцах
2024 оны 12 сарын 27 өдөр

Монголын Ипотекийн Корпораци нь өнөөдөр /2024.12.27/ Дотоодын биржийн бус зах зээл дээр гаргасан 12.0 сая ам.долларын бондын төлбөрийг амжилттай төлж дуусгалаа.

МИК нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ны 2021 оны 12-р сарын 22-ны өдрийн  21/34 тоот тогтоолоор буцаах нөхцөлтэй зээлийн багц худалдан авах эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрийн удирдлагыг хэрэгжүүлэх, компанийн ерөнхий бизнесийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор дотоодын биржийн бус зах зээл дээр 150.0 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар/төгрөгийн өрийн бичгийн хөтөлбөрийг бүртгүүлсэн. 2021 оны 12-р сард гарсан 12 сая ам.долларын бонд нь дотоодын биржийн бус зах зээл (ББЗЗ)-д мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон ам.долларын анхны бонд болсон юм.