Mobile version coming soon
АНУ-ын Засгийн газрын Хөгжлийн Санхүүжилтийн Байгууллага (DFC) 150 сая ам.долларын урт хугацаатай санхүүжилтийг Монголын Ипотекийн Корпорацид олгох шийдвэр гарлаа
Буцах
2025 оны 01 сарын 16 өдөр

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК)-д Америкийн Нэгдсэн Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Байгууллагаас (DFC) 150 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг урт хугацаатайгаар олгох шийдвэрийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргалаа. 

Энэхүү санхүүжилт нь Монголын ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд орон сууцны сууцны санхүүжилтийн тасралтгүй байдлыг хангах, эмэгтэйчүүд болон бага, дунд орлоготой өрхүүдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.  

DFC-ийн энэ удаагийн санхүүжилт нь Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагад олгож байгаа хамгийн өндөр дүн бүхий санхүүжилт болж байгаа бөгөөд орон сууцны санхүүжилтийн зориулалттай болон анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цааcжуулалтын зарчмаар олгогдох ипотекийн зээлийн эх үүсвэр гэдгээр онцлог юм.