Эхлэх огноо:
Хүртэл:
“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь Нийцлийн менежментийн тогтолцооны олон улсын “ISO 37301:2021” стандартыг магадлах аудитаар гурав дахь жилдээ амжилттай баталгаажуулж, гэрчилгээгээ хүлээн авлаа. Магадлах аудитыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад төвтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “LMS Certification” байгууллага баталгаажуулсан юм.
Энэхүү олон улсын стандарт нь байгууллагын үйл ажиллагаа хууль журмын хүрээнд нийцэж буйг нотлохын зэрэгцээ хариуцлагатай, ил тод, олон улсын сайн туршлагад суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж буйг баталгаажуулдаг юм. Тус стандартыг хэрэгжүүлснээр дотоод, гадаадын сонирхогч талуудын итгэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, мөн үйл ажиллагааны үр ашиг, тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулдаг юм.
МИК нь одоогийн байдлаар Мэдээлэл аюулгүй байдал, Эрсдэлийн удирдлага, Нийцлийн менежмент гэсэн нийт гурван олон улсын стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.