Mobile version coming soon
Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасны Анхдагч Зах Зээлийн Захиалга Эхэллээ
Буцах
2025 оны 12 сарын 03 өдөр

Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасны Анхдагч Зах Зээлийн Захиалга Эхэллээ

“Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-ын охин компани болох “Жи Эс Би Актив Хоёр ТЗК” ХХК нь 30.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа нээлттэй хүрээнд олон нийтэд санал болгож эхэллээ.

Анхдагч арилжаа 2025 оны 12-р сарын 03-наас эхлэн ажлын 5 хоног үргэлжлэх бөгөөд захиалга 100% биелсэн тохиолдолд өмнө нь хаагдах боломжтой тул сонирхогч хөрөнгө оруулагчид урьдчилсан захиалга өгөх боломжтой.

Тус үнэт цаасыг гаргахад TDB Securities SC, SGI Securities SC, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж, Монголын Ипотекийн Корпораци хамтран ажиллаж байна.