Эхлэх огноо:
Хүртэл:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар болон Монголын Ипотекийн Корпорацийн төлөөллүүд 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр уулзаж, ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн бүртгэлийн үйл явцыг цахимжуулах, байгууллага хоорондын мэдээлэл солилцоог хялбаршуулах, иргэдэд учирч буй явдал чирэгдлийг бууруулах талаар санал солилцов.
Иргэд ипотекийн барьцаа хөрөнгөө бүртгүүлэх, чөлөөлүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн ирдэг зохицуулалтыг халж, зөвхөн банкны салбараар дамжуулан үйлчилгээг авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж буйгаа талууд илэрхийллээ.

Мөн “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багц”-ын бүртгэлийг илүү шуурхай, хялбар болгох, мэдээлэл солилцоог сайжруулах, бүрэн цахимжуулах, албан хаагчдын механик ачааллыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Уулзалтад УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Болормаа, Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Э.Мөнхжин, Улсын бүртгэгч Э.Сувд-Эрдэнэ, Монголын ипотекийн корпорацийн Үнэт цаасжуулалтын газрын захирал Т.Гансамбуу, Програм хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Ө.Бат-Өлзий болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.