Эхлэх огноо:
Хүртэл:
Монголын Ипотекийн Корпорацийн хамт олон өөрсдийн санаачилгаар компанийн 20 жилийн ойг тохиолдуулан сайн үйлсийн хандивын аяныг амжилттай зохион байгууллаа.
Тус аяны хүрээнд цугларсан хүүхдийн хувцас, тоглоом, ном зэрэг хандивын эд зүйлсийг өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр Кристина Ноблийн Хүүхдийн Санд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэхүү санаачилга нь хамт олны нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлд бодит хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд цаашид ч үргэлжлэн хэрэгжих юм.
Түүнчлэн хувцас болон бусад эд зүйлсийг дахин ашиглан хандивлах нь нэхмэл эдлэлийн хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, байгалийн нөөцийг хэмнэхэд чухал ач холбогдолтой. Иймээс энэхүү сайн үйлсийн аян нь нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан санаачилга болж байна.
Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь 1997 оноос хойш Монгол Улсад эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, залуучуудад тусламж, дэмжлэг үзүүлж, тэднийг бие даасан хувь хүн болон төлөвшихөд нь хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаа явуулж буй улс төр, шашнаас ангид, ашгийн бус олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм.
Тус сан нь өнгөрсөн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, олон нийтийн хөгжил, урлаг соёл зэрэг чиглэлээр 11 төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, ойролцоогоор 45 мянга гаруй хүүхэд, 180 мянга орчим гэр бүлд хүрч ажиллажээ.