Эхлэх огноо:
Хүртэл:
Монголын Ипотекийн Корпораци (МИК) Нийцлийн менежментийн тогтолцооны ISO 37301:2021 олон улсын стандартын гэрчилгээг Их Британид төвтэй “LMS Assessments Limited” байгууллагаар хоёр дахь удаагаа амжилттай баталгаажууллаа.
МИК нь 2023 онд энэхүү стандартыг Монголын санхүүгийн салбарт анхлан нэвтрүүлж, байгууллагын үйл ажиллагаа, засаглал, эрсдэлийн удирдлага, ёс зүй, хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж ирсэн. Энэхүү дахин баталгаажуулалт нь МИК-ийн нийцлийн менежментийн тогтолцоо ISO 37301:2021 стандартын шаардлагыг бүрэн ханган, үр дүнтэй хэрэгжиж байгааг бататгаж байна.
Тус ISO стандарт нь байгууллагын хууль тогтоомж, дүрэм журам, дотоод бодлого, ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллах тогтолцоог бүрдүүлэх, улмаар байгууллагын тогтвортой хөгжил, нэр хүнд, оролцогч талуудын итгэлийг бэхжүүлэхэд чиглэдэг олон улсын стандарт юм.
МИК нь энэхүү стандартыг хэрэгжүүлснээр хууль, зохицуулалтын шаардлагыг чанд мөрдөхөөс гадна байгууллагын засаглал, ил тод байдал, хариуцлагатай үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, харилцагчид болон хамтрагч байгууллагуудын итгэлийг бэхжүүлэн ажиллаж байна.
МИК нь олон улсын стандартыг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлж, байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, нийцлийн тогтолцоог тасралтгүй хөгжүүлэх замаар Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн тогтолцооны тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна.