Эхлэх огноо:
Хүртэл:
Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалт 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Горих-Тэрэлж байгалийн цогцолборт газарт амжилттай зохион байгууллаа.
Чуулга уулзалтад Монгол, Япон, Малайз, Индонез, Киргиз, БНСУ, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг гишүүн орнууд болон олон улсын байгууллагууд, нийт 40 гаруй төлөөлөгч оролцож, орон сууцны санхүүжилтийн зах зээлийн хөгжил, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр, ногоон санхүүжилт болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Азийн 10 орныг нэгтгэсэн ASMMA холбоог үүсгэн байгуулахад Монголын Ипотекийн Корпораци (МИК) анхдагч гишүүний хувиар оролцсон бөгөөд МИК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга 2025–2026 онд тус холбооны даргаар ажиллаж байна.
Уулзалтын үеэр гишүүн байгууллагууд туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Мөн төлөөлөгчид Монгол Улсад зохион байгуулагдсан “Орон сууцны санхүүжилт” олон улсын форумд оролцож, салбарын хөгжлийн чиг хандлага, олон улсын шилдэг туршлагын талаар хэлэлцсэн юм.