Эхлэх огноо:
Хүртэл:

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны 2026 оны ээлжит чуулга уулзалтад оролцсон Монгол, Япон, БНСУ, Малайз, Индонез, Киргиз, Пакистан, Филиппин, Узбекистан улсын 40 гаруй төлөөлөгч Төв аймгийн Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт мод тарьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой байв. Төлөөлөгчид мод тарьснаар ногоон хөгжил, тогтвортой ирээдүйн төлөөх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлсэн онцлох үйл ажиллагаа боллоо.