Эхлэх огноо:
Хүртэл:
“Орон сууцны санхүүжилт” форумын үеэр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК болон “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” төслийн хүрээнд хамтран ажиллана. Төсөл нь гэр хорооллын 54 га талбайд 5,000 айлын ногоон орон сууц барих зорилготой.
Мөн төслийн сангийн үр ашигтай ажиллагааг хангах, ногоон ипотекийн зээлийн шалгуур, нөхцөлийг боловсронгуй болгох чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар тохиролцсон байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.