Mobile version coming soon
ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН 40 ДЭХ БАГЦЫН БОНДЫГ АМЖИЛТТАЙ ГАРГАЛАА
Буцах
2026 оны 07 сарын 02 өдөр

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн босгон дээр ипотекийн зээлээр баталгаажсан 40 дэх багцын бондыг амжилттай гаргалаа.

МИК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд арилжааны банкнуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, нийт 748 тэрбум төгрөгийн дүн бүхий, 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг (ИЗББ) гаргав. 40 дэх багцын бонд нь нийт 6,181 өрхийн ипотекийн зээлийг хамарч байгаа бөгөөд  2,451 өрх (39.66%) нь орон нутагт, 3,730 өрх (60.34%) нь Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан байна.