Mobile version coming soon
МИК ХОЛДИНГ ХК НЬ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТАА ОЛОН УЛСАД АНХ УДАА ТАЙЛАГНАЛАА
Буцах
2026 оны 07 сарын 31 өдөр

МИК Холдинг ХК энэ онд “Partnership for Carbon Accounting Financials" (PCAF) буюу “Нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн сайн дурын түншлэл”-ийн санаачилгын хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлангаа олон улсын түвшинд анх удаа тайлагналаа. 

Өмнө нь МИК Холдинг ХК болон түүний охин компаниуд нь өөрийн үйл ажиллагаанаас ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгаруулалтаас гадна санхүүжүүлсэн хөрөнгө, ипотекийн зээлийн багцтай холбоотой шууд бус ялгаруулалтыг хамруулан “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан 2024”-г ил тод тайлагнаж байсан билээ.

PCAF нь санхүүжүүлсэн хөрөнгөөс үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах олон улсын нэгдсэн аргачлалыг хөгжүүлж, хэрэгжүүлдэг санаачилга бөгөөд өнөөдөр дэлхийн 760 гаруй банк, хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани зэрэг санхүүгийн байгууллагуудыг нэгтгээд байна.

Энэхүү “Хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан” нь компанийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө хэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд ил тод байдлыг нэмэгдүүлж, оролцогч талуудын итгэлийг бэхжүүлж, уур амьсгалтай холбоотой эрсдэлийг удирдахад чухал ач холбогдолтой юм.