Монголын Ипотекийн Корпораци үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид, төрийн байгууллагууд, харилцагч банкууд, хөрөнгө оруулагчид, үе үеийн удирдлагууд, МИК-ийн нийт ажилтан хамт олон, иргэд Та бүхэнд хүргэн мэндчилж байна.
Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн шинэ тогтолцоо бий болж, хөгжиж ирсэн итгэлцлийн 20 жилийн түүхийг бид хамтдаа угтаж байна.
Тэртээ 2006 онд орон сууцны санхүүжилтийн зах зээл өнөөдрийнх шиг байгаагүй. Урт хугацааны эх үүсвэр хомс, ипотекийн зээлийн хүртээмж хязгаарлагдмал, хөрөнгийн зах зээл болон орон сууцны санхүүжилтийн хоорондын уялдаа хангалтгүй байлаа. 2004 онд байгуулагдсан Засгийн газар анх удаагаа 40,000 айлын орон сууц барих амлалтыг иргэдэд өгсөн, АХБ-ны төслийн хүрээнд анх удаа ипотекийн зээлийн хөтөлбөрийг 7 арилжааны банкаар дамжуулан нийт 15 сая ам.долларын эх үүсвэрийг олгож эхэлсэн. Ийм нөхцөлд МИК байгуулагдсан. Анхны үүсгэн байгуулагчид нь Монголбанк болон хувийн хэвшлийн 10 арилжааны банк хамтран нийт 11 сая төгрөгийн дүрмийн сантайгаар 2006 оны 10-р сарын 6-нд УБЕГ-т бүртгүүлсэн байдаг. Өнөөдөр компани нь 6.2 их наядын активтай, МХБ-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон байна.
МИК-ийн үндсэн зорилго энгийн байсан. Иргэдийг урт хугацааны, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрээр хангах замаар Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх явдал. Өнөөдөр эргээд харахад энэ нь зөвхөн байгууллагын төдийгүй Монгол Улсын иргэдийн аж амьдралтай холбоотой нийгэм эдийн засагт үлэмж нөлөө бүхий зорилго байжээ.
Энэ 20 жилийн хугацаанд бид боловсон хүчин бэлтгэх, хууль эрх зүйн орчныг цоо шинээр бий болгох, улмаар ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, ипотекийн зээлийг үнэт цаасжуулах тогтолцоог бий болгож, урт хугацааны эх үүсвэрийг орон сууцны санхүүжилттэй холбох чухал дэд бүтцийг бүрдүүлсэн. Тусгай зориулалттай 1-40 компаниар дамжуулан 9.3 их наядын зээлийг худалдан авч, Үр дүнд нь 145 мянга илүү өрх айл өөрийн орон сууцанд тухтай амьдарч байна, үүнээс 45 мянга илүү нь гэр хорооллоос орон сууц руу шилжсэн байна. Монгол Улсын хэмжээнд 10 сая мкв байр шинээр баригдсан их барилгын жилүүд өрнөжээ.
2017 оноос хойш Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь ИЗББ-ны эргэн төлөлтийн эх үүсвэрт тулгуурлаж байна. Бид тогтолцооны шилжилт буюу анхдагч зах зээлээс, хоёрдогч зах зээлийн түвшинд дэвшил гаргажээ. Энэ бүхний цаана МИК-ийн санхүүгийн механизм, систем, технологи, хамгийн гол нь хүмүүсийн хөдөлмөр байсан. Энэ бол үе үеийн удирдлага, ажилтнууд, харилцагч банкууд, Монголбанк, төрийн байгууллагууд, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
Өнөөдөр Монголын орон сууцны санхүүжилтийн зах зээл шинэ сорилтын өмнө байна. Иргэдийн орон сууцны хэрэгцээ өндөр хэвээр байна.
Урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Санхүүгийн зах зээл илүү тогтвортой, илүү үр ашигтай, илүү зах зээлд суурилсан шийдлийг шаардаж байна. Үүнд мөн ногоон орон сууцны шийдэл орно.
Тиймээс бидний өмнө нэг чухал асуулт байна. Дараагийн 20 жилд МИК ямар байгууллага байх вэ?
МИК бол Монголын орон сууцны санхүүжилтийн тогтвортой экосистемийг манлайлан хөгжүүлэгч, хөрөнгийн зах зээлтэй холбогч, инновац болон шинэ санхүүгийн шийдлийг бий болгогч тэргүүлэгч санхүүгийн институц хэвээр байна.
Орон сууцны санхүүжилтийн тогтолцооны цаашдын хөгжилд төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа, урт хугацааны санхүүжилтын эх үүсвэр чухал хэвээр байх болно. Төрийн бодлогын хүрээнд Тэтгэврийн сан, Хуримтлалын сан зэрэг урт хугацаат эх үүсвэрүүдийг эко системд татан оролцуулах замаар илүү тогтвортой санхүүжилтийг бий болгох ажил хүлээгдэж байна.
Төрийн бодлого, хувийн хэвшлийн үйл ажиллагааны үр дүнд:
Ингэж байж иргэдэд илүү хүртээмжтэй, санхүүгийн системд илүү тогтвортой, хөрөнгө оруулагчдад илүү найдвартай орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бий болгохын төлөө ажиллана.
20 жилийн өмнө МИК-ийг байгуулсан хүмүүс ирээдүйг хэрхэн төсөөлж байсныг хэлж мэдэхгүй ч өнөөдөр бид тэр ирээдүйн нэг хэсэг болсон байна. Харин энд цугласан та бүхний гаргах шийдвэр, хийх шинэчлэл, бий болгох тогтолцоо нь дараагийн 20 жилийн угтвар болж ирээдүйг бүтээнэ.
Бидэнд итгэсэн Монголбанк болон төрийн байгууллагууддаа, Бидэнтэй хамтран ажилласан арилжааны банкнууддаа, МИК-ийн үнэт цаасанд итгэл хүлээлгэсэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдадаа, Олон улсын санхүүгийн байгууллага, түншүүддээ, МИК-ийн хөгжлийн бүхий л үед дэмжиж ирсэн ТУЗ-ийн гишүүд, үе үеийн удирдлагууддаа, МИК-ийн төлөө өдөр бүр хичээн ажиллаж ирсэн үе үеийн ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Б.ГАНТУЛГА
“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал