Хямралын буулганд сөгдсөн Монголын эдийн засагт өөдлөх нэгэн гэрэл асав. Монголын хөрөнгийн бирж дээрмонголчуудын амьдралд нэн шаардлагатай чухал нэгэн арилжаа нээгдлээ.
“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн (МИК) толгой компани болох “МИК Холдинг” ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа амжилттай арилжиж эхэлсэн нь хөрөнгийн зах зээлд нэгэн шинэ хуудас болов.
Одоогоос яг есөн жилийн өмнө тулгын галаа бадрааж байсан Монголын ипотекийн корпораци нээлттэй хувьцаа гаргаж, хөрөнгийн биржээр арилжаалж эхэлсэн түүхэн өдөр ч гэж энэ өдрийг тодотгож болно. Хүн амыг орон сууцаар хангах их үйлсийн аянд томоохон цучил нэмж байгаа болохоор ийнхүү алга ташин хүлээж авах нь зүй ёсны хэрэг билээ.
“Мик Холдинг” компанийн олон нийтэд санал болгож байгаа энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар цан цохьсноор эхэллээ.
2006 оны дөрөвдүгээр сард Монголбанк болон арилжааны 10 банк хамтран Монголын ипотекийн корпорацийг (МИК) үүсгэн байгуулсан түүхтэй. Харин 2013 оны дунд үеэс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-хэрэгжснээр асар богино хугацаанд 1,9 их наяд төгрөгийн үнэлгээ, 213,7 тэрбум төгрөгийн бизнесийн үнэлгээ бүхий компани болон өргөжин тэлээд байна.
Монголчуудад төдийлэн танигдаагүй нэршил, танил бус үйл ажиллагаанаас бид чухам юу хүлээх ёстой вэ. Тусгай зориулалт бүхий Монгол Улсын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах эрхтэй цор ганц компани гэдгээрээ МИК онцлогтой. Монголын нийт хүн амыг орон сууцаар хангах ажлыг дэмжиж ажилладаг байгууллага гэвэл илүү ойр сонсогдох байх. Өөрөөр хэлбэл МИК арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийг багцлан худалдан авч, үнэт цаасжуулахын дээр ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг хангаж, эрсдлийг бууруулах зорилготой ажилладаг юм. Товчхон бөгөөд ойлгомжтой тодорхойлолт гэвэл тус корпораци нь иргэдэд 8 хувийн зээлийг шууд олгодог банк биш, харин банк иргэдийн хооронд санхүүгийн инженерчлэл хийж өгдөг юм.
Компани өнөөдрийн байдлаар орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкнуудаас 1.9 их наяд төгрөгийн зээлийн багц худалдан авч үнэт цаасжуулаад байна.
“Улсдаа хамгийн том IPO хийж, 37.3 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс босгохоор төлөвлөөд байгаа” хэмээн“МИК Холдинг” ХК-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар нээлттэй хувьцаа арилжаалж эхлэх үеэр сэтгүүлчдэд дуулгалаа.
“МИК Холдинг” компани нийт хувьцааныхаа 15 хувийг буюу 3,106,398 ширхэг хувьцааг ийнхүү олон нийтэд нээлттэй арилжиж, хувьцааны борлуулалтаас олох орлогыг орон сууцны зээлийн багцыг буцаах нөхцөлтэйгөөр худалдан авахад зарцуулах гэж байна.
Үнэт цаасны танилцуулгадаа компани дэд хөтөлбөрийн хүрээнд 2016 онд нийт тусгай зориулалтын дөрвөн компани, 2017-2019 онд жил бүр шинээр тусгай зориулалтын гурван компани байгуулж, тус бүр нь 200 тэрбум төгрөгтэй тэнцэх үнийн дүнтэй ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргана гэж үзэн худалдан авах хөрөнгийн багцыг төсөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилийн хугацаанд нийт 13 тусгай зориулалтын компани байгуулан 2.6 их наяд төгрөгийн хөрөнгийн багц худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах юм байна.
“МИК Холдинг” компани болон түүний охин компаниудын 2015-2019 оны санхүүгийн төлөвлөгөөнөөс харахад хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) ирэх 4 жилийн хугацааны эцэст 4,885 төгрөгт хүрэхээр байна.
Эндээс харахад хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөж өндөр байхыг үнэт цаас гаргагч “МИК Холдинг” компани болон андеррайтер компани болох “Ти Ди Би Капитал” үнэт цаасны компанийн зүгээс онцоллоо.
Одоогийн байдлаар “МИК Холдинг” компанийн нийт хувьцааны 80.9 хувийг арилжааны банкууд эзэмшиж байгаа бол Хөгжлийн банк 14.8 хувийг, Монголбанк 2.3 хувийг харин аж ахуйн нэгж 1.7 хувийг эзэмшиж байна.
Хувьцааны нэрлэсэн үнэ хэдэн төгрөг байхыг одоо сонирхоорой. Эхний ээлжинд 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөр хувьцаа эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах эрхээр хувь тэнцүүлэн санал болгосон. Нийтдээ хувьцаа эзэмшигчдийн 43 хувь нь эрхээ хэрэгжүүлэн хувьцаагаа анхдагч зах зээлийн арилжаа эхлэхээс өмнө авсан байна. Дараа нь нэмж гаргаж байгаа хувьцааны тэргүүн ээлжинд хэрэгжээгүй хэсгийг олон нийтэд санал болгон худалдсан юм. Тэргүүн ээлжинд санал болгох үнийг 12 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Мөн олон нийтэд тогтоосон үнийн аргаар анхдагч зах зээлд санал болгох үнэ 12 мянган төгрөг байлаа.
Найман хувийн зээл зогссон үед хувьцаа гаргах нь ашигтай юу? гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд буй нь дамжиггүй.
Баримт дурдъя. Орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээс аргагүй хэд хэдэн шалтаг шалтгаан байгаагийн нэгдүгээрт, барилгын салбарт 18 мянга гаруй орон сууц бэлэн болчихсон эзнээ хүлээж байгаа явдал юм. Түүнчлэн зөвхөн Улаанбаатар хотод барилгын ажил төсөл хөтөлбөр эхэлчихсэн 477 төслийн 101 мянган орон сууц байна.
Хоёрдугаарт, улсын хэмжээнд 823 мянган өрх гэр хороололд аж төрж байгаагаас 352,8 мянга нь Улаанбаатар хотод амьдардаг судалгаа бий. Эдгээр айлуудаас орон сууц худалдан авах хэрэгцээтэй 204,6 мянган өрх айлын 50 хувь нь найман хувийн зээлд хамрагдахаар хэдийнэ хөөцөлдөөд эхэлчихжээ. Тэд зээл авах, түүнийгээ төлөх хамгийн энгийн тооцоог цээжиндээ багтаачихсан яваа улс. Ирээдүйн зээлдэгчид ч гэж болно. Эндээс харахад найман хувийн зээл эрэлт, нийлүүлэлт талаасаа аль аль нь бэлэн харагдаад байна. МИК өөрсдийн гаргаж буй хувьцаагаа эрэлт ихтэй бүтээгдэхүүн хэмээн үнэлж байгаа нь ч зүйн хэрэг билээ.
Гуравдугаарт, өнгөрсөн хугацаанд олгосон найман хувийн орон сууцны санхүүжилтээс харахад нэг өрх дунджаар 49 сая төгрөгийн зээлийг 16,6 жилийн хугацаатай авсан байдаг юм. Энэхүү зээлийн эргэн төлөлт “онц” дүнтэй болохоор найман хувийн зээл нүдээ олсон хэрэг гэдэг нь харагдах буй за.
Дөрөвдүгээрт, бас нэгэн баталгаа гэж ойлгож болох үзүүлэлт нь МИК-ийн санхүүгийн тайлан. Сүүлийн гурван жилийн хугацаанд МИК үйл ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, өөрийн хөрөнгөө 9.3 дахин, нийт хөрөнгөө 101.4 дахин өсгөж чаджээ. Богино хугацаанд гаргасан чамгүй үзүүлэлт. Өнгөрсөн 2014 оны байдлаар өөрийн хөрөнгийн өгөөжөө 26 хувьд хүргэсэн бөгөөд ирэх таван жилд өөрийн хөрөнгийн өгөөжийг шат дараатай өсгөж, 2019 он гэхэд компанийн өгөөжийг тогтмол 24 хувьтай байхаар тооцож бизнес төлөвлөгөөндөө дунд хугацааны төлөвийг тодорхойлсон байна.
Хамгийн гол нь энэ бүхэнд индикаторын үүрэг гүйцэтгэж, маш хатуу чанга хяналт тавьж чадах ганцхан зүйл бол хувьцаа эзэмшигчид, иргэд өөрсдөө. Орон сууцжуулах хөтөлбөр, найман хувийн зээлийн эргэн тойронд өрнөж байгаа үйл явдал анхаарлын төвд үргэлж байсаар байх болно.
Эцэст нь дүгнэхэд “Мик Холдинг” ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсанаараа анх үүсгэн байгуулсан хувьцаа эзэмшигчид дангаар ашиг хүртэх бус хувьцааны тодорхой хэсгийг олон нийт эзэмших боломж нээгдэж байна. Иргэд тус компанид хөрөнгө оруулалт хийснээрээ, орон сууцны санхүүжилтийн төсөл хөтөлбөрт хяналт тавьж, шийдвэр гаргаж, хариуцлага хүлээж, өгөөж хүртдэг болох эрүүл тогтолцоо бүрдэж байгаа юм.
Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компани болсноор “МИК Холдинг” гадаад дотоодын зах зээлээс хөрөнгө босгох эрх нь нээлттэй болж, Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар олон нийтэд санал болгосон 3,106,398 ширхэг энгийн хувьцаа нь амжилттай арилжигдаж 37,276,776,000 төгрөгийг Хөрөнгийн зах зээлээс босгов. Монголын хөрөнгийн бирж “МИК Холдинг” компанийг 1-р ангиллын шалгуурт тэнцсэн анхны хувьцаат компани боллоо гэж зарлалаа.