Сүүлийн найман жил Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны 210 га газрыг чөлөөлж VII хорооллыг барих талаар л ярьж байна. Энэ ажлын хүрээнд 2600 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж 10956 айлын орон сууц барих аж. Эхний ээлжинд шугам сүлжээ тавих ажлыг хийхийн тулд 400 орчим айлыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нүүлгэн шилжүүлэх ажлыг хотын дарга Г.Мөнхбаяр төслийн багийн хамтаар хийж байгаа билээ.
Шугам сүлжээ тавих замыг чөлөөлөхийн тулд 20 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгсөн. Одоогоор 200 гаруй айлыг нүүлгэн шилжүүлээд байна. Үлдсэн айлуудтай тохирч чадвал ирэх оноос нүүлгэх сураг бий. Харин нүүхгүй гэсэн айлуудыг яах бэ. "Аман хуур" кинон дээр гардаг шиг трактороор түрэх болов уу. Дөрвөн хорооны айл бүхэнд "Аман хуур" кино дээр гардаг шиг асуудлууд урган гарч байна.
Эхнэр нь орон сууцанд орохыг дэмжиж байхад нөхөр нь дургүйцэж байх жишээтэй. Нөхөр тэр хашаандаа өсөж төрсөн, байшингийн тоосго бүхэнд түүний хөлс хүч шингэснээс гадна эцэг эхийн гал голомт юм. Алсдаа тэрээр хашаандаа хаус бариад жимсний мод тарих бодолтой явдаг аж. Харин эхнэр нь шинэ байранд орох сонирхолтой. Яагаад гэвэл нөхөр орон гэрээрээ түрий барьж нэг биш удаа хөөж туусан. Тэгэхээр дундын өмч болох нэг өрөө байранд орж эрх тэгш болох хүсэлтэй.Тэдний хоёр хүүхдийн хувьд ахиухан мөнгө өгвөл хашаа байшингаа өгөөд нүүх сонирхол байгаа юм билээ.
Нүүхгүй гэсэн айлуудыг кино дээр гардаг шиг трактороор түрэхгүй ч ямар нэг аргаар газрыг авахыг чармайж байгаа юм. Нэг талдаа нийтийн ашиг ярьж байсан хэдий ч барилгын компаниудын ажлыг төр хийж байна гэхэд буруудахгүй. Дулааны шугам сүлжээ тавиад орхингуут барилгын компаниуд 10956 орон сууцыг барих юм билээ. Хотын дарга Г.Мөнхбаяр барилгын компаниудад 400 гаруй айл чөлөөлтөл газар худалдан авахгүй байхыг хүссэн. Нэг талаараа төр монополь байхыг хүссэн хэрэг л дээ.
Шугам сүлжээ тавих замд хөндөлөсөн зарим айлуудтай хотын захиргаа тохиролцож чадаагүй. Тийм учраас зураг төсөлд өөрчлөлт оруулан зарим айлуудыг тойруулан шугам сүлжээ тавьж байгаа билээ. Орон сууц, өндөр үнээр ч зарж боломгүй гал голомт байдаг бололтой. Нөгөө талаар төр засаг иргэдийн өмчийг хэтэрхий доогуур үнэлээд байгаа юм. Нэг хашаанд гурван айл байлаа гэхэд нэг л өрөө байр өгнө. Гурван айл туурга тусдаа байсан бол нэг өрөө байрандаа чихэлдэж амьдрах болно. Үүнийг төрийн бодлого гэх үү.
Энэ бүхнээс үүдээд газар чөлөөлөх ажил үр дүн муутай байгаа юм. Яагаад гэвэл иргэд нүүх дургүй байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга М.Ганбаатар "Иргэдтэй тохирно гэдэг хэцүү ажил байна. Өдөр болгон өөр үнэ хэлэх, тохироод нүүлээ гэхэд эргэж ирээд буучих жишээтэй" хэмээн үгээ барж явсан. Дээрх дөрвөн хорооны иргэд нийлж "Долдугаар хороолол зөв гарц" төрийн бус байгууллага байгуулсан. Уг хөдөлгөөний тэргүүн С.Наранболд "Хотын захиргаа нийтийн эрх ашгаар түрий барьж газрын луйвар хийлээ" гэж мэдэгдсэн юм.
Өдгөө "Жи Ди Ар", "Бэрэн", "Өндөр Буянт" компаниуд Дэнжийн 1000, Дөлгөөн нуур, Радио телевизийн гэр хорооллуудыг өөрийн хөрөнгөөр нүүлгэн шилжүүлж орон сууц барихаар болжээ. Төр засаг 20 тэрбум төгрөг зарлагадан байж эдгээр компаниудын шугам сүлжээг тавьсан болж таараад байна. Иргэдийн газрыг худалдан авангуутаа л орон сууц бариад зараад эхэлнэ.
Хотын захиргаа гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд иргэдийг татан оролцуулаагүй нь алдаа болсон. Энэ талаар эдийн засагч Д.Жаргалсайхан "Төр Засаг иргэдийн өмч дээр нэмэгдэл оруулах замаар Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хийх хэрэгтэй. Захиргааны биш зах зээлийн аргаар шийдэж, иргэдийн оролцоог бүрэн хангах, тэдэнд барилгын ажлын гүйцэтгэлийг хянах, улмаар бүтээн байгуулалтын ашгаас хүртэх боломж олгох нь улаанбаатарчуудын өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал" гэсэн юм.
Тэрээр "Орон сууцжуулах ажлыг иргэд өөрсдөө харилцан зөвшилцөж хоршоолол байгуулах, хотын захиргаа тэр хоршоололтой нь хамтран ажиллаж, иргэдийн газрыг бүтээн байгуулах ажилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж тооцон, борлуулсан бусад байрны ашгаас хүртэх, улмаар иргэд орон сууцтай болохоор зохион байгуулах хэрэгтэй" гэсэн аж.
Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын захиргаа шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдээд өгчихвөл гэр хороолол хэдхэн жилийн дотор даруй 2600 хаус болон хувирна. Иргэн Дорж өсөж төрсөн газар дээрээ гал голомтоо сахин үлдэх болно. Тэр хэрээр иргэдийн цорын ганц өмч болох хашаа байшин үнэ цэнэтэй өмч болох бололцоотой. Харин барилгын компаниуд дээрх айлуудыг нэг, хоёр өрөө байраар хуураад газрыг нь авч орон сууц бариад өндөр үнээр зарах нь ойлгомжтой.
Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ийнхүү цөөн хэдэн барилгын компаниудын лобби болоод явчихлаа. Үүнээс зайлсхийх арга бол бүтээн байгуулалтад иргэдийн оролцоог бий болгох шаардлагатай байгаа юм. Мөн өөрсдийн гараар бүтээсэн орон сууцтай болох бололцоо Сүхбаатар дүүргийн иргэдэд бий болоод байгаа юм.
Эх сурвалж www.barilga.mn