Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа бетон зуурмагийн үйлдвэрүүд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөхөж баршгүй гарз хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Нийслэлд хүн амын 50-иас илүү хувь нь суурьшин амьдарч байгаа. Тэдгээрээс боловсрол мэдлэг өндөртэй, чинээлэг гэх иргэд өөрөөр хэлбэл оюунлаг, хөдөлмөрч хүмүүс нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагдах Хатан Туул голын ай сав газарт гоё ганган нэртэй, чамин тансаг орон сууцны хорооллуудад амьдарч байна. Тэдний буруу гэж юу байхав.
Зах зээлийн хуулиар хэн их хөдөлмөрлөж, хэн илүүг сэдэж, сэтгэж чадаж байгаа нь эрүүл хүнс хэрэглэж, эрүүл орчинд амьдрах болсон үе. Монгол Улсын Засгийн Газраас хүн амыг олноор нь орон сууцжуулах хөтөлбөрийг үндэслэн баригдаж эхэлсэн орон сууцны барилгуудыг инженер мэргэжлийн хүний ухаанаар тунгаан бодоход "Монголчуудыг устгах их гүрний далд санаа бодлого Хятад, Япон, Солонгосын барилгын инженерүүдийн тооцоолсноор туул голын шороотой хайрган дор миний ард түмнийг булшлах гэсэн далд санааг олон жилийн өмнөөс хэрэгжүүлээд буй мэт анзаарагдаж байна.
Нийслэлчүүд 5-6 баллын хүчтэй чичирхийлэлд 70-80 хувь нь амь нас эд хөрөнгөөрөө хохирох тооцоо бий. Хятад, солонгосчуудын алсын хараа, холын бодолтой нарийн тооцоолсон энэ арга нь Монголчууд манжийн дарлалаас хэрхэн яаж гарсан тэр аргатай агаар нэг юм. Манжийн дарлалаас хэрхэн гарах талаар ухаанаа уралдуулсны эцэст "энэ манжуудаар ямар нэгэн ажил бүү хийлгэ" хоолыг нь хүртэл аманд нь халбагадаж өг гэсэн байдаг.
Ингэснээрээ тэд аяндаа амьдрах чадваргүй болж өөрсдөө мөхнө гэж лүндэн буулгаснаар манжууд аяндаа сөнөж мөхсөн. Үүний нэгэн адил манай барилгын салбарын уналтыг ашиглан ямар ч чанар стандартын шаардлага хангахгүй Туул голын шороотой бохир хайргаар бетон зуурмаг зуурч барилга барьж байна.
Эдгээр орон сууцны барилгуудын "зүрх" нь болсон төмөр бетон карказуудыг шороотой хайргаар цутгаснаар чанар стандартад нийцэхгүй барилгууд сүндэрлэн боссоор байна. Түүнчлэн чанаргүй баригдсан барилгуудаа иргэдэд урьдчилгаа төлбөр авалгүй удаан хугацааны зээлээр нийлүүлж биднийг хорлож байгааг хэн хүнгүй мэдсэн атлаа мэдээгүй дүр үзүүлж тэдний далд санааг бизнес хэмээн ойлгож тэдэнтэй хамтарч олон арван хорооллыг хэдэн тэрбумаар нь төр иргэддээ шахаж байгаа нь мэргэжлийн хүний хувьд харамсах сэтгэл төрүүлж байна.
Япон, Солонгос, Хятадын бетон зуурмагийн үйлдвэрүүдийн ард санхүүжүүлэгч байгууллагын цаад санаа нь монголыг монголоор нь устгуулах нь зүйтэй гэж тооцоолсон байж болзошгүй. Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын барилга, барилгын материалын улсын байцаагчид, Барилгын яамны мэргэжлийн инженерүүд дотор асфалтан бетон зуурмаг болон бетон зуурмагийн орц найрлаганд ордог дүүргэгч материал болох элс, хайрга, дайрганы нарийн мэргэжлийн инженерүүд байдаггүй байна.
Энэ мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулан шийдвэр гаргадагтай шууд холбоотой бөгөөд тэдгээр эрх мэдэлтнүүд нь авлига, хээл хахуулиар иргэдээ олноор нь хөнөөх баримтад гарын үсэг зурж сууна. Тэд эцэст нь ямар эрсдэлд хүрэх вэ гэдгээ тооцоолохгүй байна. Ингэснээрээ газар хөдлөлтийн 7-9 баллын чичирхийлэлд тэсэж үлдэх эсвэл барилга ан цав үүсч захаасаа эвдэрч нурах тэр агшинд дотор нь амьдарч байгаа ард иргэд зугтан гарч, аюулгүй орчинд очих боломжгүй гэдгийг эрх мэдэлтнүүд ойлгохгүй байгаа нь харамсалтай.
Харийн орны мэргэжилтнүүдийн тооцоолсноор тэдгээрийн барьж байгаа барилга нь 3-5 баллын чичирхийлэлд шууд бутарч нуран, элс хайрганы нурангинд даруулж амь насаа алдах тооцоог гаргасан бололтой. Түүнчлэн манай улсад хэрэгжиж байгаа Барилгын тухай хууль нь дэлхийн аль ч оронд байхгүй сул хууль юм. Мөн төр барьж буй үе үеийн дарга нарийн мөнгөний төлөөх газрын наймааг өөгшүүлснээр аюулгүй байдлыг тооцоололгүй олон давхар барилгуудыг бие биеийг нь дэрлүүлэн барьсаар байгаа. Тэгвэл эдгээр барилгын иргэд газар хөдөлсөн тохиолдолд гарах гарцгүй болж үй олноороо гамшигт нэрвэгдэх бол яах вэ!
Иймд Ерөнхийлөгчийн зүгээс Үндэсний Аюулгүй байдлын хороонд хандаж, Барилгын тухай хуульд ихээхэн өөрчлөлт оруулан, зарим зүйл заалтад эрүүгийн хариуцлага тооцох заалт нэмж өгч, Европын стандартыг барилгын салбарт хуульчлан оруулж өгөхгүй бол үндэсний хэмжээний хохирол учрахад ойрхон байна.
Мэргэжлийн хүний хувьд дүгнэн хэлэхэд 2220 жилийн түүхт монголчууд бидний оршин тогтнох баталгаа алдагдаж байгааг анхааруулж байна. "Барилга" гэдэг зургаан үсэгнээс бүрдсэн энэ богинохон нэрийн дор агуу том шинжлэх ухаан байдаг юм шүү! Хот төлөвлөлтийн инженер, архитектурын инженер, хийцийн инженер, барилгын инженер, геодезийн инженер, барилгын материалын технологич инженер, сантехникийн инженер, гээд тус тусдаа үүрэг рольтой шинжлэх ухааны нарийн уялдаа холбоотойгоор олон улсын стандартын шаардлага хангасан бүтээл сүндэрлэх ёстой.
Х.Баяраа Эх сурвалж www.gogo.mn