Mobile version coming soon
Түр байрлах сууц дөрөвдүгээр сард ашиглалтад орно
Буцах
2012 оны 02 сарын 13 өдөр

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг долдугаар хорооллыг байгуулах төлөвлөгөөгөөр эхлүүлсэн. Тиймээс Сүхбаатар дүүргийн 9, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч буй айлуудыг нүүлгэж байгаа. Энэ нь Ногоон нуур, Зуун айл, Цагдаагийн гудамж орчим, зүүн талаараа Сэлбийн голын дагуух газар юм. Эдгээр газарт нийт 201 айл байсан бөгөөд гэрээ хийсний дүнд 190 гаруй нь газраа чөлөөлжээ. Харин үлдсэн цөөн айл нь хотын төв дэх газраа чөлөөлмөөргүй байна гэх шалтгаанаар нүүхээс татгалзсан тул НЗДТГ-аас шаардлага хүргүүлсэн байна. Газар чөлөөлсөн айлуудыг түр байрлуулах орон сууцны ажил 90 хувьтай байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох аж.

 

Д.Цэцэг

Эх сурвалж www.shuud.mn