Сонгуулиас өмнө амжиж хийх ажил Засгийн газарт овоорчихоод байгаа бололтой. Ямарч байсан Монголын бага дунд орлоготой иргэд, мянга мянган залуу гэр бүлийн удаан хүлээсэн, “Мянгуужингийн үлгэр” болохоо шахсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр тун удахгүй хэрэгжиж эхлэх нь.
Болохгүй бүтэхгүйгээр дүүрсэн өнөө үед чихэнд чимэгтэй нэгэн мэдээллийг хүргэхэд бүтэн жил таг гацсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг УИХ-ын сонгуулиас өмнө ямар ч байсан хэрэгжүүлж эхлэхээр шийджээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас хүлээсэн, Орон сууцжуулах үндэсний хорооны гишүүн, Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатарын ярьснаар ирэх гуравдугаар сар гаргаад Буянт-Ухаа, Баянголын ам, Сүхбаатар дүүргийн долдугаар хороололд нийтдээ 2500 айлын орон сууц барих ажлыг эхлүүлэх 2012 онд багтааж 17 мянган айлын орон сууц барихаар тогтжээ. Өөрөөр хэлбэл, энэ онд 17 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн гэхээсээ илүү тогтсон гэнэ. Өмнө төлөвлөсөн гэдэг үгийг амныхаа уншлага болгодог байсан холбогдох албаныхан тогтсон гэдэг мэдээг өгдөг болсон байна лээ.
Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сар гэхэд зургаан хувийн хүүтэй зээлийн асуудал бараг шийдэгдчих болов уу гэсэн тайлбарыг өгсөн. Зургаан хувийн хүүтэй зээлийн журмыг Оронсууцжуулах үндэсний хорооноос боловсруулаад УИХ-д өргөн барих л үлдээд байгаа юм байна. УИХ-аас энэ асуудлыг хурдан түргэн шийдээд өгвөл бага дунд орлоготой иргэдийг байртай болгох хөтөлбөр барианаас гарлаа л гэсэн үг. Гэхдээ зургаан хувийн хүүтэй зээл гаргалаа гээд орон сууцны үнэ өндөр хэвээр байвал бага дунд орлоготой иргэд байртай болж чадахгүй. Тиймээс барилгын салбарт нүүрлэсэн үнийн хөөсрөл хэзээ тогтворжих вэ гэсэн асуултад “Ирэх намраас тогтворжино” хэмээн Оронсууцжуулах үндэсний хорооныхон тайвшруулж байна.
Байр худалдах авахаа түр азна
Мэргэжлийн хүмүүс, бас Зам тээвэр барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд ийм анхааруулга өгч байна лээ. Итгэж байвал, анхааралдаа авахад гэмгүй биз. Гэхдээ бухын доодохыг хүлээж үнэг турж үхэв гэгч болчихож магадгүйг бас тооцоолоорой. Өнгөрсөн жилийн өдийд л бага дунд орлоготой иргэдийг байртай болгоод өгнө гэсэн хөтөлбөр бүтэн жил Сангийн яам, Зам тээвэр барилга хотбайгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “унтсан” гэдгийг бодолцох хэрэгтэй. Харин байраа зарахаар хөөцөлдөж байгаа бол яаравчлахыг зөвлөсөн. Сар шинийн дараахнаас, гуравдугаар сараас байрны үнэ бага багаар буурч, ирэх намар гэхэд орон сууцны үнэ мэдэгдэхүйц хэмжээгээр хямдарсан байх гэнэ лээ. Учир нь ирэх намар гэхэд эхний ээлжинд 2500 айлын орон сууц баригдсан байх болно гэдэгт Оронсууцжуулах үндэсний хорооныхон итгэлтэй байгаа гэсэн. Дараа нь 15 мянган айлын орон сууцыг жилийн сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бус тогтож. УИХ-ын сонгуулиас урьтаж энэ ажлыг эхлүүлэх гэсэн чин хүсэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Сангийн яам бүр цаашлаад Оронсууцжуулах үндэсний хороо, Засгийн газарт байгаа бололтой, янз нь. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 69 хувийн өсөлттэй гарсан орон сууцны үнэ цаашдаа ашиг сонирхлоор бус өрсөлдөөнтэй, зах зээлийн зарчимаар зохицуулагдах аж. Магадгүй олон хүн “үнэн үү” хэмээн эргэлзэж байж болох. Тэгвэл зуун мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр орон сууцны үнэ чөлөөт, бодит өрсөлдөөнөөр зохицуулагдах юм байна. Өнгөрсөн онд 8000 айлын орон сууц шинээр баригдсан бол ирэх 2012 онд 17 мянган айлын орон сууц зөвхөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд босох юм байна.
Орон сууцны үнэ жилийн дотор 67 хувиар өсчээ
Солонгост таван жил ажиллаад 40 сая төгрөгтэй ирсэн залуу Монголд ирээд хоёр өрөө байр авахаар гутлаа элэгдтэл явсаны эцэст Таваншард нэг өрөө хуучин байр худалдаж авсан тухайгаа хуучлав. Шинэ байр авах гэсэн боловч үнэ нь өндөр, хуучин байруудч ялгаагүй үнийг нь дийлэхээргүй болчихсоныг их л гайхаж толгой сэгсэрч байна лээ. “Хилчин хотхонд хоёр өрөө байр зарна. 52 саяас. Бүх цонх нь наран талдаа, гал тогоо тусдаа”. Энэ хотхон Баянхошуунд буюу Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороололд байрладаг. Төвийн халаалтгүй, уурын зуухаар халдаг хэрнээ ийм өндөр үнэтэй байгаад гайхах хэрэггүй. Энэ бол бодит бус хөөстэй үнэ. Инфляцийг 10,3 хувьтай гарахад голлон нөлөөлж байгаа нэг үзүүлэлт нь орон сууцны үнийн хөөсрөл бөгөөд энэ хөөс хэзээ мөдгүй хагарвал 2008-2009 онд барилгын компаниудад нүүрлэсэн хямрал дахин давтагдаж Дэлхийн банкны судалгаанаас харж болно. Тус банкны мэргэжилтнүүд өнгөрсөн жилээс эхлээд барилгын салбар дахь хөөс хагарвал барилгынханд маш том цохилт болно гэдгийг, үнийг бодит бусаар биш бодитойгоор өсгөх ёстой гэдгийг ч анхааруулсаар байна. Өмнө нь 2008-2009 оны хооронд эрдэс баялгийн үнийн өсөлтөөс шалтгаалж эдийн засагт орж ирэх мөнгөний урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор барилгын салбарт үнийн хөөс бий болж байсан. Тухайн үед орон сууцны үнийн өсөлт 38 хувиар хэмжигдэж байсан бол өнөөдөр 68 хувьтай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл орон сууцны үнэ 50+18 хувиар нэмэгджээ. Үнийн өсөлтийн гол шалтгаан нь өнгөрсөн гуравдугаар сараас барилгын гол материалын импортын татварыг 20 хувь болгосон явдал гэнэ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрүүдээ дэмжихээр тоосго, арматур төмөр, цементийн импортын татварыг 20 хувь болгосон нь орон сууцны үнийг өсөх шийдвэр болчихжээ.
Үндэсний статистикийн газраас өнгөрсөн долоо хоногт нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4881 төгрөгт хүрсэн талаар зарласан. Тэгвэл эдийн засагчид ДНБ-д эзлэх барилгын салбарын хувь бага байгааг талаар ярьж байна.
Эх сурвалж www.news.mn