Mobile version coming soon
Орон сууцны зээлийн журам, нөхцлийг танилцуулж байна
Буцах
2012 оны 02 сарын 27 өдөр

“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБСайд Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар 2012 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр гарын үсэг зурж баталсан билээ. Энэхүү орон сууцны зээлийн журам, нөхцлийг дор танилцуулж байна.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөл шаардлага

Зээлийн нөхцөл
Зээлдэгчийн хувьд:

-Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан иргэн байна.

-Зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.

-Зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад  хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.

-Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны /цаашид арилжааны банк гэх/ бусад шалгуурыг хангасан байна.

Зээлийн зориулалт, шаардлага

-Зээлийн зориулалт: “100 мянган айлын орон сууц” –ны жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн  гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.

-Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55м2 –аас ихгүй байна.

-Зээлийн хэмжээ: 50.0/тавин сая/ төгрөг хүртэл байна.

-Зээлийн хүү, хугацаа: Зээлийн хүү жилийн 6 хувь, хугацаа нь 20 хүртэл жил байна.

-Худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Урьдчилгаа төлбөр нь худалдан авах орон сууцны үнийн 10 хувиас доошгүй байна.

-Барьцаа: Зээлийн барьцаа нь зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц байна.

-Зээлийн хугацаанаас нь өмнө урьдчилж төлөх: Зээлдэгч хүүгийн зардлаа бууруулах үүднээс гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс урьдчилан төлж болох бөгөөд зах зээл ашигласан хугацаагаар хүүг тооцно.

 

Н.Дэлгэр Эх сурвалж www.shuud.mn