Mobile version coming soon
“Барилга-2012” үзэсгэлэнгийн сууцнууд 1-2.2 сая төгрөгийн үнэтэй байна
Буцах
2012 оны 03 сарын 16 өдөр

“Мишээлэкспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд “Барилга -2012”   үзэсгэлэн нээлтээ хийлээ.Үзэсгэлэнд 120 компани оролцсон.Оролцогч компаниудын дийлэнх нь барилгын материал үйлдвэрлэл, импортын компаниуд байсан юм.Тэд барилгын сантехникийн төхөөрөмж, ханын дүүрэгч материал, цонх, засаглалын чимэглэлийн материалыг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн танхимын хойд жигүүрт цөөн барилга угсралтыг компани барьж буй орон сууцныхаа байршил, загвархийц, үнийг хүмүүст танилцуулж харагдсан.Үзэсгэлэн сонирхож буй хүмүүсийн олонх нь орон сууцны үнэ,“100 мянган айлын орон” сууц хөтөлбөрт хамрагдсан эсэхийг нь лавлаж байлаа.

Тэдний асуултад “Экоконстракшин” компанийн “Голданпарк” хотхон зэрэг хороолол “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдаагүй гэж байсан юм Үзэсгэлэнд оролцсон орон сууцны барилгуудын ам метр талбайн үнэ 1.1-2.2 сая төгрөгийн үнэтэй байлаа. Ихэнх орон сууцны ам метр талбайн үнэ 1.5 сая төгрөг байгаа нь ажиглагдсан.

Налайхын замд баригдаж буй “Ургах наран” хороолол есөн зуун наян мянга, Халдвартын хажууд баригдаж буй “Түмэн эх” хороолол 1.1, “Орчлонконстракшн”-ы Сонгинохайрхандүүрэгтбарьжбайгаа “Орчлон” хорооллыноронсууц 1.2 сая төгрөгийн үнэтэй буюу хамгийн хямд үнэтэй байгаа харагдсан.

Эдгээр орон сууцны хажууд хувийн амины орон сууцийг барилгын материал, ажлын хөлстэйгээ нийлээд 1 метр квадратыг нь 500  мянган төгрөгөөр барьж өгнө гэсэн аж ахуйн нэгж ч байсан юм. Эдний тооцооллоор хамгийн багадаа 100 мкв талбайтай амины орон сууц  бариулах боломжтой юм байна. Энэ нь хамгийн хямддаа 50 сая төгрөгөөр хоёр давхар сууцтай болно гэсэн юм. Гэхдээ уг үнэнд халуун, хүйтэн ус, халаагуурын үнэ ороогүй. Энэ нь хамгийн багадаа 4.5 сая төгрөгийн үнэтэй хэмээн тайлбарлаж байлаа.

Орон сууцны үнэ сонирхохоор ирсэн иргэдийн хувьд орон сууцны үнэ өндөр байна. Үүний зэрэгцээ хэрэгцээтэй байгаа талбай багатай байгаа орон сууц нь ховор байна. Гэхдээ цаашид энэ байдлаар барилгын компаниуд оролцвол дулаарахаар нэлээд нэмэгдэх хандлагатай юм байна” хэмээж байлаа.

Ц.Дашдорж: Хоёр дахь удаагаа орон сууц авч байгаа иргэдийг төрөөс дэмжинэ

Үзэсгэлэнгийн үеэр иргэдийн анхаарлын төвд байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржтой цөөн хором ярилцлаа.

-ЗТБХБЯ-наас зохион байгуулж байгаа “Барилга-2012” үзэсгэлэн нээлтээ хийж байна. Эрэлт, нийлүүлэлтийн талаар нэг доороос мэдээлэл авах боломжтой энэ үзэсгэлэн иргэдэд хэр үр өгөөжөө өгнө гэж бодож байна вэ?

-Орон сууцны барьж байгаа төслүүдтэй танилцаж, хүссэн орон сууцаа сонгох боломжтой болж байна гэж ойлгож байна.Барилгын материалын салбарт хэрэглэгдэж материалын талаар иргэд ойлголт мөн эндээс авна байх. Зургаан хувийн зээлийн асуудлаар зөвхөн нийлүүлэлт талаа бид анхаарч байна. Мөн төрийн албан хаагчдын орон сууцны талаар ч Засгийн газрын хурал дээр ярьж эхлэж байгаа. Эдгээр хөтөлбөрүүдийг жигд бодлогоор хэрэгжүүлээд эхлэвэл орон сууцны үнэ буурна. Энэ бол цаг хугацааны л асуудал. Зарим нэг асуудлыг удахгүй хууль, тогтоомжоор зохицуулж өгнө.

-Тухайлбал?

-Хоёр дахь удаагаа орон сууц авч байгаа бол татварын бодлого, эдийн засгийн хөшүүргэ талаар нь анхаарч зохицуулалт хийнэ. Үүнийг ирэх сард эхлэх хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.

-Барилгын материалын үнэ өндөр байгаагаас орон сууцны үнийг ийм өндөр хэмжээнд бариад байх шиг байна. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Гарцаагүй барилгын материалын үйлдвэр рүү төр анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. Одоогоор манайх дотоодын хэрэгцээнийхээ 35 орчим хувийг өөрдсөө ханга, үлдсэнийг нь гаднаас авч байгаа. Ийм тохиолдолд бид орон сууцны үнийн талаар ярих боломжгүй байна. Гэхдээ удахгүй энэ асуудлаар Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгалах нийгэмлэг, Үйлдвэрчний эвлэл, барилгын компаниуд оролцсон ажлын хэсэг байгуулж, барилгын бодит өөрийн өртөгийг гаргаж үзэх, үйл ажиллагааны зардалыг нь тооцож, энэ орчимд үнийг нь барих болмжтой гэсэн үзүүлэлтийг гаргана.

-Яг өнөөдийн нөхцөлд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдэд сонголт их муу байх шиг байна. Үүнийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Одоо Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газраас барилгын компаниудтай гэрээгээ байгуулж байна. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт 73 мянган орон сууц хамрагдсан байсан. Одоо дахин 35-36 мянган орон сууцтай гэрээ байгуулж байна. Нийт дүнгээрээ 100 мянгаас илүү орон сууцнаас иргэд сонголтоо хийнэ. Засгийн газрын дараагийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Нөгөө талаас Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөрийн асуудлыг давхар оруулна. Үүний дараа бид нэгдсэн зохион байгуулатаар эдгээр хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ.

-Барилга угсралтын 10 гаруй компани энэ үзэсгэлэнд оролцож байгаагаас 5-6 нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна. Барилгын компаниудыг энэ хөтөлбөрт идэвхтэй хамруулахын тулд Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа юм бэ?

-Энэ хөтөлбөрийн нэг зорилго нь барилгын салбарыг дэмжих байсан. Хамрах эсэх асуудал нь тухайн компанийн бизнесийн эрх ашгийн асуудал. Бидний зүгээс бүх асуудлыг нээлттэйгээр тавьж байгаа.

 

С.Энхзаяа

Н.Ариунаа

Эх сурвалж www.shuud.mn