Барилгын мэдээлэл, сурталчилгааны “Координат” төвөөс “Шинэ орон сууц-2012” буюу барилгын салбарын үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр МҮЭСТО-д болох юм. Үзэсгэлэнгийн хүрээнд нээлттэй семинар зохион байгуулахаас гадна шинээр орон сууц авахаар сонирхож буй хэрэглэгч, худалдан авагчдад зориулан автобустай аялал хийх гэнэ. Энэ үеэр Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд баригдсан шинээр байригдсан орон сууцуудыг танилцуулах юм байна. Түүнчлэн иргэдэд зориулж, зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой орон сууцнуудын талаарх мэдээлэл болон барилгын салбарын бүхий л талын мэдээлэл багтсан сэтгүүлийг тараах аж. Үзэсгэлэнд Засгийн газрын хөтөлбөрт багтсан шинэ орон сууцны компаниуд, даатгалын компаниуд, банк, Улаанбаатар хотын барилгын мэдээлэл сурталчилгааны байгууллага, сэтгүүлчид оролцох аж.