Эхлэх огноо:
Хүртэл:
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу орон сууцны ипотекийн зах зээлийг хөгжүүлэх үүднээс Санхүүгийн Зохицуулах Хорооны 2012 оны 3-р сарын 14-ны өдрийн №52 тоот тогтоолоор Монголын Ипотекийн Корпораци (МИК)-д “Орон сууцны санхүүжилтийн компани (ОССК)”-ийн тусгай зөвшөөрлийг анх удаа олголоо.
МИК нь Монгол улсын санхүүгийн салбарт энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх мэргэшсэн анхны байгууллага болж ипотекээр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгийн зах зээл дээр гаргах үйл ажиллагааг явуулах албан ёсны эрхтэй боллоо.
Ингэснээр МИК ипотекийн зээлийг анхдагч зах зээл буюу банкуудаас худалдан авч түүгээрээ баталгаажуулан үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулагчдад борлуулснаар нэг талаас Монголын арилжааны банкууд болон ипотекийн анхдагч зах зээлийн оролцогчдод нэмэлт эх үүсвэр бий болгон иргэд, зээлдэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл авах боломжийг нэмэгдүүлэх бөгөөд нөгөө талаас хөрөнгө оруулагчдад тогтвортой ашиг хүртэх урт хугацаат эрсдэлгүй санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгөө байршуулах таатай боломж бүрдүүлнэ.
Санхүүгийн хязгаарлагдмал эх үүсвэрээр анхдагч зах зээл дээр гаргасан хөрөнгийг дахин эргэлтэнд оруулж үнэ цаасжуулах нь иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааг хямд зардлаар гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийд тэргүүлэгч улсууд орнууд иргэдээ орон сууцжуулах асуудлыг энэ зарчмаар шийдсээр ирсэн байна.