Бага, дунд орлоготой иргэд зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдан орон сууцтай болох нь мөрөөдөл гэж үү. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ ажлыг хэрэгжүүлж эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Орон сууц санхүүжилтийн корпораци, Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдийн хөлд дарагдсан. Цаашид ч тийм байх биз.
Өнгөрсөн сард зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд бухимдангуй байсан. Учир нь байраа сонгох явцад хүндрэл үүссэн аж. Орон сууцны сонголт, метр.квадратын үнэ нэмэгдсэн, яам барилгын компанитай гэрээ хийгээгүй гэх зэргээр бухимдуулсан байна. Тухайн үед барилгын компаниудтай хэзээ гэрээ хийх талаар албаны хүнээс тодруулахад "гурван сард багтаан гэрээ байгуулах болно" хэмээж байсан.
Барилгын компаниудтай гэрээ хийсэн эсэх талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын орлогч дарга Ц.Баярбатаас тодруулсан юм.
-Барилгын компаниудтай гэрээ байгуулсан уу?
-Гэрээ хэлцэл хийгээгүй. Судалж, тооцоолох зүйл олон байна.
-Та өмнө нь хэлэхдээ гэрээний загвар хүлээж байгаа. Бэлэн болохоор гурван сард багтаагаад гэрээ хийнэ гэж байсан. Яагаад хойшилчихов оо?
-Гэрээний загвар бэлэн болсон. Өмнө нь хэлсэнчлэн судлах зүйл их байгаа учраас хойшилсон. Гэрээ хийхэд сайд тушаалаа гаргана. Дараа нь гэрээ хийнэ.
-Зургаан хувийн хүүтэй зээлийн журамд орон сууцныхаа 10 хувийг төлнө гэсэн байдаг. Гэвч барилгын компаниуд сонгосон орон сууцны 20-30 хувийг төлөхийг шаардаж байна. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Судлах зүйл олон байна аа гэдэг чинь энэ. Барилгын компаниудтай гэрээгээр тохирох, нэгж талбайн хэмжээ өртөг зэрэг асуудал байна.
-Хэзээнээс гэрээ байгуулах вэ?
-Одоогоор тодорхойгүй байгаа. Ирэх долоо хоногт тодорхой болох байх.
Орон сууц санхүүжилтийн корпорациас зөвлөгөө авч байсан иргэдтэй ярилцлаа.
Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн Б.Оюунчимэг: 50 МЕТР КВАДРАТ БАЙР СОНГОХООР 70, 80 САЯ ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА
-Материалаа Орон сууц санхүүжилтийн корпорацид өгөх гэж байна уу. Байраа сонгоход хэр хүндрэлтэй байсан бэ?
-Энэ зээлийг бага, дунд орлоготой өрхийг байртай болгох зорилготой гэж бодсон чинь үгүй юм шиг байна. Барилгын компаниуд дээр очоод 50 метр квадрат байр сонгохоор 70, 80 сая төгрөг болж байна. Тэр зөрүү мөнгийг төлөх 20, 30 сая төгрөг бидэнд байхгүй. Бага, дунд орлоготой өрхөд зориулсан зээл гэдэг нь огт худлаа. Дээрээс нь "та тэр, тэр газарт байраа сонгох ёстой" гээд заагаад өгчихсөн. Тэгж болохгүй. Иргэд бид чинь сонгох, сонгогдох эрхтэй гэдэг шиг хаана байраа авах нь бидний эрх. Хуучин, шинэ алийг нь ч авч болно. Тэгэхэд бидний эрхэд дэндүү халдаж байна.
-Эндээс байраа сонго гэж хэн заагаад байгаа юм бэ?
-Орон сууц санхүүжилтийн корпораци цаасан дээр хэдэн барилгын компанийн нэр өрчихсөн. Эдгээрээс сонго гэж байгаа юм. Тэр дундаас нь сонгоод очиж үзэхээр чанарын шаардлага хангахгүй, шал нь цөмөрчихсөн. Ер нь сайн барилгуудыг нь мөнгөтэй хүмүүс авчихсан байна лээ. Муу барилга ч үнэтэй, 1400000-1600000 төгрөгийн хооронд ганц нэгхэн барилга байна.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Г.Алтанцэцэг: БАЙРАА СОНГОХ ГЭЖ ҮНЭХЭЭР ЗОВЖ БАЙНА
-Таныг Орон сууц санхүүжилтийн корпораци дотор хүнтэй ярьж байхыг чинь сонслоо. Орон сууцны урьдчилгааны 30 хувийг төл гэсэн гэж байсан.
Эх сурвалж www.gogo.mn