"Риа Новости" агентлагт өгүүлснээр ОХУ-д Хятадын орчин цагийн барилгын бүтээн байгуулалт өрнөхөд богино хугацаа үлдсэн аж. Манай хойд хөршийн бүс нутгийн хөгжлийн яамны мэдээлж байгаагаар 2011-2013 оны хооронд 200 сая хавтгай дөрвөлжин метр орон сууц тус улсад барихаар төлөвлөжээ.
Хэрэглээний хэмжээг тооцон үзэх юм бол энэ нь тийм ч их тоо биш. Энэ байдлыг Хятад улс дахь түншүүдтэйгээ хамтран ажиллаж цаашид орон сууцны томоохон бодлого хэрэгжүүлж болох талаар ОХУ-ын Зам тээврийн яамны нарийн бичиг Николай Кошман үзжээ.
Тэрбээр "Хятад улсад барилгын материал, хөнгөн төмөр болон цементийн үйлдвэр зэрэг аж үйлдвэрийн бүхэл бүтэн салбарууд байна. Урд хөршийнх гэхээр муу гэсэн ойлголт байсаар байгаа. Одоо 90-ээд он биш шүү дээ энэ бүхнийг мартах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Одоо Хятадад барилгыг маш чанартай барих болсон. Хэрэв үүнийг ашиглахгүй бол "нүгэл" болно биз дээ. Хятадын компаниудтай хамтран барьсан тоосгоны болон цементний хоёр үйлдвэр Сибирийн тойрогт ашиглалтад ороод байна. Одоо хэд хэдэн үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон" гэжээ.
Орос улс урд хөрштэй хөнгөн үйлдвэрлэл, барилгын салбарт цаашид хамтран ажилласнаар дотоодын иргэдээ бүрэн орон сууцжуулах том боломжийн өмнө зогсож буй талаар Бээжин мэдээлсэн. Хятадын компаниуд Оросын орон сууцны зах зээлийг үндсээр нь өөрчлөхөд өнөөгийн Орос дахь байр, сууцны үнэ огцом бууснаар эхэлнэ хэмээн Кошман тэмдэглэжээ.
Жишээ нь нэг эсвэл хоёр давхар байшингууд байна. Хятадад коттеж хэлбэрийн байшингуудыг угсарч барьдаг аж. Ийм байшингууд ойролцоогоор 300 хавтгай дөрвөлжин талбайтай байна. Энэ байшингуудыг 3-4 долоо хоногийн дотор бүрэн барьж ашиглалтад өгдөг талаар ОХУ дахь Хятадын мэргэжилтэн хэлжээ. Хятадууд ОХУ-д хүлээлгэн өгөх гэж буй орчин үеийн коттежийн нэг хавтгай дөрвөлжин метрийн өртөг нь 250 ам.доллар. Тиймээс Оросууд хямдхан өртгөөр олон өрөө сууцанд амьдрах боломжтой болжээ.
Гэвч бүх зүйл тийм ч амар бүтэхгүйг мэргэжилтнүүд сануулж байна. Байшин барих болон төсөл хийх зэрэг явц нь маш олон хүнд суртлын шат дамжлага дамждаг Орос улсад хятад барилгачдын ажлын бүтээмж, хурд "дороо хий эргэж" мэднэ хэмээн олон шинжээчид үзэж байна. Засаг захиргааны зөвшөөрөл авах, баримт бичгийг баталгаажуулах зэрэгт цаг хугацааны ихэнх нь зарцуулагдах аж. Газар товлох, зам болон дэд бүтцийг барихад нэлээд олон жил зарцуулагдах нь тодорхой. Үүнээс үүдэж барилгын явцын үнэ эрс нэмэгдэх аюул харагдаж буй гэнэ. Гэхдээ яам, бүх шатны уг хүнд суртлыг үгүй хийх талаар Төрийн Дум бодитой ажил хэрэг бүрдүүлбэл асуудал хятад барилгачдаас л хамаарах юм хэмээн Кошман мэдээлжээ.
ЦАГ УУР БОЛОН АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ...
Хятадын угсардаг коттежууд Оросын цаг уурт болон ахуйд хэрхэн тохирох вэ гэдэг нь өөр нэг чухал асуудал юм. Оросын өвөл бол Хятад улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгээс илүү хатуу ширүүн байдаг. ОХУ-ын ихэнх бүс нутагт бетон болон тоосгоор барьсан бат бөх байшингууд илүү тохиромжтой байдаг.
Гэхдээ ОХУ Хятадын талд боломжит бүх асуудлыг ойлгуулж чадвал Оросын орон сууцны зах зээл эрс өөрчлөгдөх юм. Үүнийг дагаад зах зээлийн шинэ өрсөлдөөн өрнөж, ОХУ-д гадаадын олон арван компаниуд орж ирнэ. Өрсөлдөөн эрс нэмэгдэх бөгөөд үр ашиггүй компаниуд зах зээлээс шууд шахагдана. Оросын бодит байдлыг сайн мэддэг, хямд төсөр үнэтэй чанартай барилга санал болгож чадах өрсөлдөх чадвартай компаниуд л зах зээл дээр үлдэх болно хэмээн "Шинэ орон сууц ОРОС орон" нийтлэлд дурьджээ.
Т.Батсугар Эх сурвалж www.gogo.mn