Cap шинийн өмнө Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох асуудлыг шийдсэн. Түүнээс хойш олон хүн орон сууцны зээлд хамрагдахыг хүсч, хэрэгтэй баримт бичиг, материалаа бүрдүүлсээр байгаа билээ.
Гэвч банкны шаардлага өндөр байгаа учраас тэр бүр олон хүн орон сууцанд орж амжаагүй байгаа. Нэг үгээр хэлбэл, Засгийн газраас гаргасан журам, арилжааны банкуудын шаардлага хоорондоо зөрж байгаа юм. Энэ талаар ОССК-ийн Санхүүгийн бүртгэл удирдлагын газрын захирал Д.Мөнхжаргалаас тодрууллаа.
-Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор шийдвэрлэснээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байгаа. Одоогоор яг хэдэн хүн ОССК-д хандаад, байрныхаа асуудлыг шийдсэн байгаа вэ?
-Одоогийн байддаар манай бүртгүүлсэн хүний тоо 1000 гарчихсан. Эдгээр хүмүүсийн нэрийг хуваагаад, хоёр банк руу материалыг нь хүргүүлсэн байгаа. Үүнээс зээл нь гараад, мөнгө нь шилжсэн 50 гаруй хүн бий. Төрийн банк одоогоор 50 гаруй хүний асуудлыг шийдсэн гэсэн үг. Харин "Капитал" банк нэг ч хүний асуудлыг шийдээгүй байна. Тодорхой гэрээн дээр зөвшилцөлд хүрэхгүй байгаа юм шиг байна билээ.
-Засгийн газраас тодорхой журмуудыг гаргасан байгаа. Жишээ нь, урьдчилгаа тэдэн төгрөг, барьцаа хөрөнгө шаардахгүй гэх зэргээр. Гэтэл Төрийн банк эсрэгээрээ барьцаа шаардаж байгаа гэх юм. Нэг өрөө байр авах бол орон сууц барьцаал гэх зэргээр. Энэ ямар учиртай юм бэ?
-Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгохдоо тухайн хүний худалдаж авч байгаа орон сууц ашиглалтад ороод, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан тохиолдолд төлбөр барилгын компани руу шилжих ёстой. Зарим хүмүүс байраа ашиглалтад орохоос өмнө зээлийнхээ асуудлыг шийдэх гээд барилгын компани, банктайгаа тохиролцож байгаа юм билээ. Энэ тохиолдолд тур барьцаа тавиад, асуудлыг шийдэх тохиолдол байж болно.
Хамгийн гол нь гурван тал харилцан тохиролцсоны үндсэн дээр шүү. Түүнээс биш барилга ашиглалтад ороод дууссаны дараа гэрчилгээ нь гараад түүнийгээ аваад барьцаанд тавиад л зээд авна. Тусдаа өөр байр барьцаалах шаардлагагүй. Тиймгүй тохиолдолд банк эрсдлээ бодох байх.
-Засгийн газраас юм уу, ОССК банкны харилцаанд оролцож, зээлийн нөхцлөө бууруулах тал дээр дүрэм журам гаргах эрхгүй гэсэн үг үү?
-Тийм зүйл байхгүй. Нэг талаас тухайн барилгын компани түр барьцаа гаргаад, банктай тохиролцож болно шүү дээ. Дэлгэрэнгүй тайлбарлахгүй бол иргэд ойлгохгүй байж магадгүй. Засгийн газраас бол худалдаж авч байгаа байраа барьцаалж болно гэсэн журам гаргасан.
Хэрвээ иргэдийн худалдаж авч байгаа байр нь ашиглалтад орохоос өмнө зээл авахыг хүсвэл банкны барьцааг иргэн барилгын компанитайгаа тохиролцох замаар шийдэж болно гэсэн үг. Иргэн ч эртхэн зээлээ аваад, төлж байя гэж сэтгэж болно. Барилгын компани ч гэсэн эртхэн хэдэн төгрөгөө аваад, санхүүжилтээ хийж болох. Банк ч зээлээ өгөөд, хүүгээ аваад явах сонирхол байна шүү дээ. Үүнийг журамлаж болохгүй.
Хамгийн гол нь гурван талын тохиролцоонд хүрсэн тохиолдолд шүү дээ. Банк, орон сууц, иргэний хүсэл нэг цэгт уулзаж байгаа тохиолдолд түр барьцаа өгөөд, зээлээ авч болно. Хэрвээ барилгын компани иргэний энэ хүслийг зөвшөөрөхгүй гэвэл тухайн хүн өөр аргаар түр барьцаагаа олох хэрэгтэй болно шүү дээ.
-Засгийн газраас сүүлд барилгын компаниудад тодорхой үнийн босго тогтоосон. Тэр босгыг хүлээн зөвшөөрөөд, гэрээ хийсэн компани байгаа юу. Ер нь Мэдээллээс үзэхэд байхгүй гэх юм?
-Манай дээр ирсэн орон сууцны жагсаалтыг бид байнга гаргаж байна. Түүнээс үзэхэд хөдөө орон нутаг ам.метр нь 750 мянган төгрөг байна. Яах вэ, орон нутагт болохоор хямдхан байгаа байж магад. Харин нийслэлд бол ерөнхий дундаж нь 1.1-1.5 сая төгрөг байна. Жишээ нь, "Хурд" групп гэхэд 1.25 сая төгрөгөөр санал болгож байна. 1.4 саяар ч үнийн санал илгээж байна. Энэ бол нэлээд бодит үнэ болоод тогтчих шиг боллоо.
Уг нь ЗТБХБЯ-наас тодорхой хэмжээний үнийн судалгаа гаргаад, үнэ 1.1 сая төгрөгт багтаж байхад болох юм байна гэсэн. Харин хөтөлбөрт багтах хүсэлтэй компаниуд Газрын харилцаа, барилга, геодизи, зураг зүйн газартай гэрээ хийх ёстой. Энэ гэрээнд үнийг 1.1 сая төгрөгт багтаж байхаар тусгаач гэсэн зүйлийг ярьж байгаа. Гэрээ хэрхэн хийгдэж байгааг тэндээс асуусан нь дээр байх.
Одоогоор манай жагсаалтад байгаа барилгын компаниудын орон сууцны үнэ 1.1-1.5 сая төгрөг байгааг түрүүнд хэлсэн. Түүнээс үнэтэй байгаа орон сууцыг иргэд худалдаж авах сонирхол байхгүй байх. Нэгэнт үнэ, ам. метр хязгаартай учраас түүнийхээ хүрээнд иргэд орон сууцаа авна. Тэгэхээр энэ хүрээн дэх орон сууцны үнэ нэг их нэмэгдэхгүй болов уу.
-Нийгмийн даатгалын шимтгэл шаардахгүйгээр байрны зээлд хамрагдаж болох тухай яриа гараад байгаа. Энэ ямар учиртай юм бол?
-Ийм асуудал байж болно шүү дээ. Хувийн компани, дэлгүүр ажиллуулдаг гэр бүлийн хоёр байлаа гэж бодъё. Энэ хүмүүс нийгмийн даатгал төлөөгүй явж байж болох талтай. Тэгвэл тэдний орлогыг тооцож үзээд, зээл олгох боломжтой. Ер нь зарчмын хувьд нийгмийн даатгал төлдөг соёлд манайхан суралцах ёстой юм. Энэ бол тухайн байгууллагын соёл, хүний хөдөлмөрийг зохистой үнэлэх нэг арга.
Тэгэхээр тодорхой цалин хөлс авч, байгууллагад ажилладаг иргэдээс нийгмийн даатгалын шимтгэл ямар маягаар, хэдэн төгрөг төлж байгааг нотлох дэвтрээ авчрахыг шаардаж байгаа. Шаардах ч болно. Харин нийгмийн даатгал төлдөггүй, хувийн бизнес эрхэлдэг хүмүүст боломж олгох гэсэн юм. Мэдээж тэр хүмүүсийн олж байгаа орлогыг илэрхийлэх зүйл байгаа шүү дээ.
Банкны дансаар нь орж, гарч байгаа мөнгөн дүн байж болно. Наймаагаа хөтөлдөг, өдрийн орлогоо тэмдэглэдэг дэвтэр байж болж байна. Мөн хүн амын орлогын албан татвар төлдөг хөх дэвтэр байдаг. Түүгээр илэрхийлж болно, гэх маягаар орлогыг тодорхойлоод, тэр хүмүүсийг дэмжих талаас нь ажиллах юм. Түүнээс биш албан ажилтай хүмүүсээс нийгмийн даатгалын дэвтэр шаардахгүй гэж ойлгож болохгүй.
Н.Пунцагболд Эх сурвалж www.gogo.mn