Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар хэчнээн компани хүсэлт гаргасан, тэдгээр компаниуд босго үнэийг хэрхэн хүлээж авч байгаа талаар ГХБГЗЗГ-ын Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны дарга Ё.Бадраагаас тодрууллаа.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах байгууллага, аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд танайд хандах ёстой юм байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн компани материалаа ирүүлээд байна вэ?
-Одоогийн байдлаар нийт 281 компани Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн. Засгийн газраас энэ хөтөлбөрт хамрагдах байгууллага, аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёр ч удаа гаргасан. Эхний тогтоолоор барилгын 87 компани хамрагдсан бол хоёр дахь тогтоолоор 125 компани хамрагдсан. Дараагийн ээлжинд хамрагдахаар өнөөдрийн байдлаар 69 компани хүсэлтээ ирүүлсэн байна. Эдгээр компанийн тогтоол хараахан гараагүй байгаа. Батлагдсан, батлагдаагүй нийт 281 компани манайд хандсан байна.
-Эдгээр компанийн хэд нь Улаанбаатар хотод, хэд нь орон нутагт барилга барих хүсэлтэй байгаа вэ?
-Улаанбаатар хотоос нийт 166 барилгын компани материалаа ирүүлсэн. Үлдсэн 115 нь хөдөө орон нутагт барилга барих хүсэлтэйгээ илэрхийлсэн. Аймгуудыг дотор нь ангилбал зарим аймгаас нэг ч барилгын компани материалаа ирүүлээгүй бол 10 гаруй компани барилга барих хүсэлтээ илэрхийлсэн аймаг ч байгаа.
-Энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа барилгын компаниудад 55 ам метрээс доош талбайтай орон сууц ховор байна гэх юм. Үүнд хэр анхаарал хандуулж байгаа вэ?
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн иргэдэд тавих бас нэгэн том шаардлага нь 55 ам метрээс доош талбай бүхий орон сууц сонгох шүү дээ. Тиймээс манай зүгээс барилгын компаниудтайгаа нарийвчилсан гэрээ хийхдээ 55 ам метрээс доош талбай бүхий орон сууц нийт барилгынх нь хэдэн хувьд байгааг судална. Мөн энэ жилдээ ашиглалтад орох 50 хувиас дээш гүйцэтгэлтэй барилга хэд байна гэдгээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээ хийнэ.
-Гэрээнд голлон ямар ямар асуудлыг тусгасан байх вэ?
-Гэрээний шаардлага тодорхой. Тухайлбал, 55 ам метрээс доош талбай бүхий орон сууцнуудтай. Мөн 50 хувиас дээш гүйцэтгэлтэй энэ жил ашиглалтад орох боломжтой барилгыг хамруулна.
-Барилгын компаниудад хийх судалгааны дүн хэзээ гарах вэ?
-Бид эхний ээлжийн жагсаалтад багтсан Нийслэлд баригдах барилгуудтай танилцсан. Энэ долоо хоногт багтаан хоёрдахь ээлжийнхээ барилгуудыг шалгана. Мөн маргааш нөгөөдрөөс Дархан, Эрдэнэт рүү явж барилгуудтай танилцах гэж байна. Энэ мэтчилэн дараагийн аймгууд руу явж байдалтай нь танилцах шаардлага гараад байна. Одоогийн байдлаар цаасан дээр буусан материалтай л танилцаж байна.
-Орон сууцны ам метр тутмын үнийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Танайх барилгын компаниудтай анх гэрээ хийхдээ орон сууцны ам метр тутмын үнэд хязгаар тавьчихаж болдоггүй юм уу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр орон сууцны үнэ тэнгэрт хадлаа гэж нэлээд ярилаа. Үүнээс үүдэлтэйгээр бид индексийг бодож орон сууцны ам метрийн үнэ 1.2 сая төгрөг хэмээн тогтоогоод байгаа. Одоогийн байдлаар гэрээний түвшинд 1.2 сая гэсэн үнийн саналтайгаар аж ахуйн нэгжүүдтэйгээ хэлэлцээр хийх гэж байна. Зарим компани орон сууцны ам метрийг 1.2 сая төгрөг байлгаж болно гэж байгаа.
-Тэгэхээр босго үнэ хэрэгжих боломжтой гэсэн үг үү?
-Энэ боломжийг нь хангах талаас нь бид ажиллаж байна. Нөгөө талаасаа зах зээлийн үнийн бодлогыг төр зохицуулах нь хэцүү шүү дээ. Гэхдээ ямар ч байсан 1.2 сая гэсэн тушаал гарсан болохоор энэ үнийг санал болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ хамруулна. Хөтөлбөр өөрөө барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлоготой, хөнгөлөлттэй нөхцөлтэй гэдэг утгаараа бид үнийн хувьд тодорхой цензурь барина гэж бодож байгаа юм. Түүнээс энэ хөтөлбөрт хамрагдаагүй байрны үнийг бид тогтоох ямар ч боломжгүй. Дэлгүүрийн лангуун дээр байгаа бараа бүтээгдэхүүний үнийг төр тогтоодоггүй биз дээ. Түүнтэй адил.
М.УЯНГА
“Өдрийн шуудан” сонин Эх сурвалж www.news.mn