Mobile version coming soon
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлнэ
Буцах
2012 оны 05 сарын 24 өдөр

 "100 мянган орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох журмыг Засгийн газраас баталсан.

Энэ хөтөлбөр ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх юм байна. Бага хүүтэй зээлийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн бонд гаргажээ. Эхний ээлж болох 50 тэрбум төгрөгийг Төрийн банкинд шилжүүлж, орон сууцны зээлийн журамд заасан болзлыг хангаад байгаа 100 орчим айл өрхөд олгох юм.

Зээл авах болзлыг хангасан иргэд журамд заасны дагуу 50 ам метрээс доошгүй талбайтай орон сууцыг сонгож, барилгын компаниудтай гэрээ байгуулсан гэнэ.

Одоогоор орон сууцны ам метр талбайн үнэ хамгийн багадаа 1.2 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа ажээ.