Шинэ орон сууцны үнийг нь битгий хэл, урьдчилгааг нь дийлэхгүй байгаа иргэд өндөр үнэтэй шинэ байшингаас илүүтэй хуучны засвар хийсэн тохилог орон сууцнуудыг сонирхдог аж. Тиймээс ч бэлэн мөнгөтэй нэгэн нь зай талбай томтой, боломжийн үнэтэй, хотын төвд болон ойрхон байрлалтай орон сууцнуудыг авдаг байна.
Харин гар дээрээ бэлэн мөнгөгүй нь хэдий эдгээр орон сууцыг авах сонирхолтой ч Засгийн газраас хэрэгжүүлж буй бага хүүтэй орон сууцны хөтөлбөрт хамрагдах гэж оролддог. Үүнээс болж хуучин орон сууцнууд удаан хугацаанд эргэлтэд ордоггүй аж. Хуучны орон сууцаа солих хүсэлтэй иргэд хурдан хугацаанд зарж чадахгүйгээс үүдэн маш хямд үнээр өгөх тохиолдол ч байдаг гэнэ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Наранцэцэг "Манай байгууллагаас шинэ байр өгсөн. Тэр байшиндаа нүүж орох гэтэл хуучин байраа зарж чадахгүй байна. Ер нь хуучин байр зарагдахад их хэцүү байдаг гэнэ. Авах сонирхолтой хүмүүс их байдаг ч тэр бүр гар дээрээ бэлэн мөнгөгүй болохоор авч чадахгүй байна. Байраа зарж чадалгүй хоёр cap боллоо. Одоогоор танилынхаа оюутан хүүхдүүдэд түрээслүүлж байна" гэсэн юм.
Байраа зарж чадахгүй удсан иргэд эцэст нь маш хямд үнээр зарах, эсвэл түрээслүүлэх замыг сонгодог байна. Гэвч олон жил түрээслүүлэх тусмаа байрны эдэлгээнд нөлөөлж, цаашид үнэ хүрэх боломжгүй болдог гэнэ. Тиймээс аль болох хурдан зарах нь ашигтай гэлээ.
Барилгын материалын үнэ өсвөл шинэ орон сууцны үнэ дагаад өсдөг. Харин энэ үед хуучин барилгуудын үнэ хямдардаг байна. Учир нь шинэ орон сууцны үнэ өссөн үеэр л хуучин барилгын борлуулалт жаахан ч болов нэмэгддэг гэнэ.
Энэ талаар Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч О.Чулуунбат хэлэхдээ "Барилгын материалын үнэ өндөр байгаагаас манай орон сууц үнэтэй байна. Тээвэрлэлтийн ложестик муу учраас барилгын материалыг оруулж ирэх явцад үнэ нь нэмэгддэг. Тиймээс ачаа тээврийн дамжуулах хэсгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлбэл барилгын материалын үнэ хоёр дахин буурах боломжтой" гэсэн юм.
Орон сууцанд орох хүсэлтэй иргэд олон арваараа байгаа. Хамгийн бага буюу 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй иргэд ч олон бий. Тиймээс хуучин барилгуудыг эргэлтэд оруулах хэрэгтэй гэсэн байр суурь байдаг аж. Орон сууцжуулах хөтөлбөрт зөвхөн шинээр барьж буй барилгууд л хамрагдсан. Хэрэв хуучны барилгуудыг оруулж өгсөн бол зарагдахгүй удаж буй орон сууцнууд хурдан борлогдохоос гадна барилгын нийлүүлэлт ч хангалттай болох байжээ.
Одоогийн байдлаар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь байрны нийлүүлэлт муу байгаатай холбоотой гэдгийг хэлж байгаа. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхлэх үед л барилгын нийлүүлэлт хангалтгүй байсан бөгөөд энэ үед зургаан хувийн хүүтэй зээл өгнө, зээлд төрийн албан хаагчаас гадна хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэд хамрагдаж болно гэсэн нь орон сууцны үнийг хөөрөгдсөн гэж мэргэжилтнүүд үздэг. Тэр дундаа зөвхөн шинэ орон сууцыг дэмжсэн нь буруу бодлого бөгөөд хуучны орон сууцыг хөтөлбөрт хамруулсан бол үнэ ч тогтворжих боломжтой байсан гэж үздэг байна.
Түүнчлэн 2010 онд төрийн албан хаагчдыг орон сууцжуулах "4000 айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд найман хувийн хүүтэй авсан 30 м.кв-тай орон сууцанд сард 240 мянган төгрөг төлж байсан бол одоо хэрэгжиж байгаа зургаан хувийн хүүтэй 30 м.кв-тай орон сууцанд сард 350 мянган төгрөг төлж байгаа аж. Уг нь хүү буурч байгаа тохиолдолд сард төлөх дүн ч буух ёстой. Гэтэл хөтөлбөрийг буруу явуулсанаас болж иргэд зургаан хувийн хүүний үр ашгийг хүртэж чадахгүй, харин барилгын компаниуд л хүртээд өнгөрөх нь.
Одоо "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэхийн тулд дутагдаад байгаа барилгын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж байгаа. Тэгвэл нийлүүлтийг нэмэгдүүлэхийн тулд хуучин байрнуудыг хамруулж болох юм. Хуучны байрнууд одоо ч үнэ хүндээ алдаагүй бөгөөд хотын төвд байрлалтай барилгууд шинэ байрнаас ч дутахааргүй эрэлттэй байгаа аж. Тиймээс хуучны байрнуудыг зургаан Хувийн хүүтэй зээлд хамруулбал иргэдэд сонголт нэмэгдэж, үнэ ч буурах боломжтой гэх санал байдаг.
2010 онд барилгын салбар уналтад орж, арилжааны банкуудын чанаргүй зээл ихсэж байсан үед үүнийг шийдэх зорилгоор Засгийн газраас төрийн албан хаагчдыг орон сууцжуулах "4000 айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр банкны барьцаанд байгаа шинэ орон сууцнуудыг м.кв нь 650 мянган төгрөгөөр өгнө гэж байсан ч журамд өөрчлөлт оруулж 850-1,100 мянган төгрөг болгож, 20 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй байрны зээлд хамруулж байжээ. Харин үүнд төрийн албан хаагчид хамрагдаж чадахгүй байснаас гадна м.кв-ын үнийг бага байлгах боломжтой гэх гомдол гарч байсан. Энэ үеэс хуучны орон сууцнуудыг хөтөлбөрт хамруулах хэрэгтэй гэсэн байр суурь гарч байна.
Одоогоор хуучин байрыг худалдан авч байгаа иргэд арилжааны банкнуудын орон, сууцны зээлд хамрагдаж байгаа. Арилжааны банкны орон сууцны зээл харьцангуй өндөр байдаг. Гэтэл гадаадын улс оронд орон сууцны зээлийн хүү 4 хувиас хэтэрвэл зээл авч буй иргэдийн амьдралын аюулгүй байдал алдагдана гэж үздэг байна.
Хуучны орон сууцнууд 20-иос дээш жил болсон учраас элэгдэж, хуучирсан, чанарын шаардлага хангахгүй гэж ярьдаг ч шинээр баригдаж буй зарим барилгаас илүү чанартай байдаг гэдэг. Газар хөдлөлт болбол хуучны "яс сайтай" барилгууд л үлдэнэ дээ гэж ярьцгаадаг. Үнийн хувьд шинэ байрнаас бага зэрэг хямд байгаа ч байрлалаасаа шалтгаалаад зарим нь адилхан байх нь бий.
Гэхдээ зай талбайн хувьд хуучны байр харьцангуй том гэдгээрээ давуу юм. Сүүлийн үед шинэ орон сууцнуудын зай талбай маш бага болсон. Зарим нь бүр тохой эргэх ч зайгүй байгаа. Ямар сайндаа л хүүгийндээ зочилсон хөгшин аав нь "Одооны байрнууд яасан жижигхэн болсон юм бэ дээ. Хулганы нүх шиг жижигхэн байранд дотор давчдаад сууж чадахгүй юм. Хуучны 80-иад оны байрнууд цэлийгээд л сайхан байдаг даа" гэж халаглаж суухав. Зай талбай багатай гэж голсон ч үнэ хямдыг нь л бодож авч байгаа.
Хуучин байрнуудыг сүүлийн үед орчин үеийн шийдлээр засч, шинэ байрнаас дутахааргүй тав тухтай болгосон. Засвар хийсэн байдал, байршил, давхар, цонх наран талдаа эсэхээс хамаарч үнэ нь янз бүр байдаг. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард гаргасан судалгаагаар Чингэлтэй дүүргийн нэг өрөө хуучин орон сууцны үнэ өнгөрсөн онд 38 сая, хоёр өрөө байр 54 сая байсан бол энэ онд нэг өрөө байр 53 сая, хоёр өрөө нь 72 сая болж нэмэгдсэн байна. Харин гурван өрөө байр өнгөрсөн жил 100 сая төгрөгийн ханштай байсан бол энэ жил 91 сая болж хямдарчээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн хувьд байршил хол гэдэг утгаараа арай хямд байдаг аж. Тухайлбал, өнгөрсөн онд нэг өрөө байр 29 сая, хоёр өрөө байр 39 сая, гурван өрөө байр 47 сая төгрөгийн үнэтэй байсан бол энэ онд нэг өрөө байр 42 сая, хоёр өрөө нь 45 сая, гурван өрөө нь 63 сая төгрөгийн үнэтэй болж өсчээ. Сонгинохайран дүүргийн барилгуудыг хол байршилтайд тооцдог байсан бол одоо ойрхонд тооцдог болсон байна. Учир нь шинээр барьж буй хотхонуудын хямд үнэтэй нь хотын төвөөс хэтэрхий хол байгаа тул 1-р хорооллын орон сууцнууд ойрхон байрлалд тооцогдох болсон аж. Энэ мэтчилэн хуучин байрнуудын эрэлт хэрэгцээ одоо ч хэвээр байна.
М.Ариунсувд Эх сурвалж www.gogo.mn