Байранд орох мөрөөдөл болсон гэнэ. Тэгвэл бараг мөрөөдөл ч хайран санагдах болж. Хотын төвд ганган хороололд талбай томтой хоёр өрөө байр авахад л 200 сая төгрөг төлөх хэрэгтэй болчихож. Сарын дундаж цалин нь 200 мянган төгрөгт ч хүрэхгүй байгаа борчууд орон сууц гэдгийг тэнгэрийн харш мэтээр төсөөлөх л үлдсэн мэт.
Зургаан жилийн өмнө метр квадрат нь 500 мянган төгрөгийн ханштай байсан байрны үнэ өнөөдөр ингэж дээшээ цойлно гэдгийг тухайн үед мэдэх минь ч яалаа. Гэрлийн хурдаар үнэ нь нэмэгдэж байгаа орон сууцнуудыг худалдан авагч илт багассан судалгаа байдаг. Арга ч үгүй биз. Хэдхэн жилийн өмнө 30 метр квадрат талбайтай нэг өрөө байрыг 20 сая арай хүрэхгүй төгрөгөөр худалдаад авчихаж болдог байсан бол өнөөдөр доод тал нь 50 сая төгрөгөөр дөрвөн ханын дундах хананаас нь ус гоождог, халаалттай жижигхэн талбайг худалдаж авах болчихоод байна. 2007 онд байрны үнэ дунджаар 750 ам.доллар байсан. Тухайн үеийн ам.долларын ханшаар бодож үзэхэд 800-900 мянган төгрөг гэсэн үг. Харин таван жилийн дараа буюу өнөөдөр хамгийн үнэтэй орон сууцны метр квадрат нь 9000 ам.доллар. Гадныхан манай энэ ханшийг сонсохоороо нүд нь орой дээрээ гардаг гэлцдэг юм билээ. Арга ч үгүй биз. Өртөг өндөр гэгддэг АНУ, Япон, Солонгост ч орон сууцны үнэ ийм өндөр байдаггүй.
Орон сууцны үнийг харьцуулахдаа Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орчмын байршлыг онцлов
МЕТР КВАДРАТЫН ДУНДАЖ ХАНШИЙГ ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан үнийн судалгааг ашиглан энэхүү мэдээллийг бэлтгэсэн юм. Шинэ орон сууцны үнэ байршлаасаа хамааран өөр өөр үнэтэй байх нь гарцаагүй. Гэхдээ боломжийн байршилд байртай болъё гэвэл метр квадрат тутамд нь дунджаар хоёр сая төгрөг хэрэгтэй болжээ гэдгийг сануулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт байрны ханш метр квадрат нь 1.8-2.0 сая төгрөгийн хооронд байна. СУИС, Бөмбөгөр, Тэнгис кино театр орчмоор гэсэн үг. 50 метр квадраттай хоёр өрөө жижгэвтэр байр авах бол 100 сая төгрөг зайлшгүй хэрэгтэй. Тээврийн товчоо, Гурван гал эмнэлэг, Эх нялхас орчмоор буюу Баянгол дүүргийн шинэ орон сууцнууд 1.6-1.8 сая төгрөгийн ханштай байна. Харин Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн захын хорооллын шинэ орон сууцыг метр квадратыг нь 1.2-1.6 сая төгрөгөөр авах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, Толгойт, Амгалан, Ботаник, Цэргийн хотхон гэх мэт хотын зах гэсэн үг. Харин Ургах наран хороолол гэх мэт хотоос 40- 50 км-ийн зайд байдаг орон сууцны үнэ 1.2 сая дотор багтаж байна.
ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН БАЙРАНД ОРОХОД ТЭРБУМ ТӨГРӨГ
Монголд тансаг, дээд зэрэглэлийн хэрэглээтэй хүмүүст зориулсан бизнес, үйлчилгээ бусад орныхоос харьцангуй хурдан, сайн хөгжиж байгаа бололтой. Баячуудад зориулсан элит орон сууцнуудын дундаж үнэ метр квадрат нь 3.0-8.0 сая төгрөг байна. 100 метр квадрат байр худалдан авахад тэд 300-800 сая төгрөгийг төлж байна. Харин өглөө бүр нойрноос сэрэхдээ Төрийн ордон, Сүхбаатарын талбайгаа харж байхыг хүссэн бүр дээд давхаргынханд Blue Sky цамхагт 9000 ам.доллараар байр авахыг санал болгож байна. Бодоод үзэхэд 100 метр квадрат талбайтай гурван өрөө нь тэрбум төгрөг даваад явчих бололтой. Энэ бол өнөөдөр манайдаа хамгийн өндөр үнэ. Гэхдээ үүнээс нэг их дутахгүй орон сууцнууд байна аа. Юнескогийн гудамж, Солонгос элчингийн урд хавиар байр сонирхвол метр квадрат нь хоёр сая 500 мянга, хоёр сая 700 мянга, дөрвөн сая төгрөг, найман сая төгрөг гэх мэт сонголтууд байна. Эсвэл Хан-Уул дүүрэгт Соёмбот уулынхаа энгэрт амьдаръя гэвэл 300 сая төгрөгөөр 100 метр квадратыг сонгож болно.
Маршалын гүүр, Дүнжингарав худалдааны төв, Баянмонгол хорооллын ойролцоо гэхээр л үнэ нь хоёр сая илүүг давж, гурав, дөрвөн сая төгрөг болж байна. Ямар боловч сарын цалингаараа хоолоо залгуулдаг дундаж давхаргынхан байрны тухай мөрөөдөх ч эрхгүй болжээ. Сард дунджаар 500 мянган төгрөгийн орлоготой өрх энэ мөнгөнийхөө тал хувийг байр авахаар хадгаллаа гэж бодъё. Тэдний хувьд 50 метр квадрат жижигхэн хоёр өрөө байрыг 100 сая төгрөгөөр худалдан авахын тулд мөнгөө цуглуулахад дор хаяж 34 жилийн дараа байртай болно гэсэн үг. Харин 100 сая төгрөгөө өнөөгийн манай банкуудын жишиг болсон жилийн 20 хувийн хүүтэйгээр зээлвэл, сард хоёр сая төгрөгийг зээлэндээ төлнө. Ийм л сонголт байртай болохыг хүссэн иргэдэд үлдээд байна.
Компанийн нэр | Байршил | Өрөөний талбай | М2 үнэ ханш |
Метр квадрат нь 2.0 сая төгрөгөөс дээш | |||
Блю Драгон ХХК | СУИС-ийн баруун хойд талд | 1-3 өрөө 23.9-43.31 м2 | 1.800.000-2.000.000 |
Бүти ХХК | Тэнгис кино театрын хойно | 1-3 өрөө 39.78-83.29 м2 | 1.950.000-2.150.000 |
Мон Хаус ХХК | СБД, Юнескогийн гудамж | 2-4 өрөө 56.28-194.64 м2 | 2.700.000 |
Гэрэлтжин ХХК | Солонгос элчингийн урд | 4 өрөө 118 м2 | 2.000.000-2.500.000 |
Монголиан Пропертис | Континентал зочид буудлын баруун талд | 2-6 өрөө 92-416 м2 | 4.000.000-8.000.000 |
Blue Sky | Сүхбаатрын талбайн урд | 147-4802-6 өрөө 92-416м2 | 9000 ам.доллар |
G pold common group olympic village | Баянгол хорооллын чанх урд | 2 өрөө 43-55м2 3 өрөө 56.152-6 өрөө 92-416 м2 | 1.980.000-2.380.000 |
Рич Фортум ХХК | Сэлбэ голын зүүн талд | 1-4 өрөө 42-92 м2 | 2.000.000-2.400.000 |
MZLH Construction Sky House | БЗД 13-р хороолол | 3-5 өрөө 61-104 м2 | 2.300.000 |
Чинбулаг Констракшн | Чингис Хаан зочид буудлын зүүн урд | 1-4 өрөө 34.93-134 м2 | 2.300.000 |
GMSS LLC | Зайсан Соёмбот уулын хормойд | 1-4 өрөө 27.3-144 м2 | 2.000.000 |
Мөнгөн сутай ХХК | Соёмбот уулын энгэрт | 3 өрөө 105-120 м2 | 3.000.000 |
Инэл ХХК | Зайсангийн аманд | 2-4 өрөө 52.25-120 м2 | 2.000.000 |
Маршал Таун | Маршалын гүүрний баруун талд | 2-5 өрөө 69-225 м2 | 2.800.000 |
Хурд групп | Энхтайвны гүүрний баруун талд | 1-4 өрөө 34-120 м2 | 2.310.000 |
Фүюүшин ХХК | Зайсан толгойн зүүн талд | 2-4 өрөө 54.59-96.6 м2 | 2.000.000-2.250.000 |
Тектоник ХХК | Нарны хотхоны чанх урд | 2-7 өрөө 31.48-180 м2 | 2.300.000 |
ЧММ ХХК | Зайсангийн гүүрний баруун ход талд | 2-4 өрөө 83-161.15 м2 | 2.200.000 |
Бусад | |||
DTM сайхан өргөө | 50-р сургуулийн хойд талд | 1-3 өрөө 34.91-78.95 м2 | 1.990.000 |
Гэрэгэ констракшн | Бөмбөгөрийн зүүн талд | 115 хүртэлх талбайн сонголттой | 1800 ам.доллар |
Гурван билэг ХХК | Монгол 3-р сургуулийн баруун хойно | 1 өрөө 39 м2 2 өрөө 53-55 м2 | 1.750.000 |
Эд шил ХХК | Хүнсний 4-р дэлгүүрийн ард | 1 өрөө 38.5 м2 2 өрөө 50.02-69.5 м2 | 1.750.000 дээш |
Хувь хүн Хөх шигтгээ 2 цогцолбор | БГД 7-р хороо 78-р сургуулийн урд | 1-3 өрөө 29.06-64.99 м2 | 1.800.000 |
Дако ХХК | УБ паласын баруун хойно | 1-2 өрөө 35-53.6 м2 | 1.600.000 |
Хурд групп Нарны хороолол | Нарны гүүрний зүүн урд талд | 1-4 өрөө 39.03-124.96 м2 | 1.800.000 |
Тэлмүүн лхам | Сансарын үйлчилгээний төв | 1-2 өрөө 23-54 м2 | 1.800.000 |
Визард констракшн | 13-р хороолол Халдвартын ард | 1-3 өрөө | 1.600.000 |
Их үйлсийн эрэлд | Баянмонгол хорооллоос зүүн тийшээ 500 метр | 1-3 өрөө 26-53 м2 | 1.850.000 |
Азийн ирээдүй ХХК | Сэлбэ гүүрний зүүн талд | 2-4 өрөө 53-97 м2 | 1.750.000-1.850.000 |
Б.Солонго
Эх сурвалж www.gogo.mn