Mobile version coming soon
“2013 онд Австралийн Барьцаат бондын зах идэвхтэй хэвээр байх төлөвтэй байна”
Буцах
2013 оны 01 сарын 14 өдөр

Fitch Ratings-Sydney-ээс 2013 оны 1 дүгээр сар 8-ний өдөр гаргасан нийтлэлд:

Австрали Улсын банкууд 2013 онд барьцаат бондыг арилжин эх үүсвэр татсаар байх төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн онд Австралийн банкууд өсөж буй зах зээлийг дэмжих зорилгоор нийтдээ 41,2 тэрбум AUD барьцаат бонд арилжаалсан бол энэ онд гаргах барьцаат бондын хэмжээ нь бидний таамаглаж буйгаар 30-35 тэрбум AUD юм.

Гэхдээ ирэх онд Австрали улс өр төлбөрийг бууруулах бодлого баримталж байгаа, мөн урт хугацаанд банкууд зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч өндөр хүүгээр эх үүсвэр татах нөхцөл байдал үүсч болох учраас дээр дурьдсан 2013 онд шинээр гаргах бондын хэмжээ нь бидний таамагласнаас бага зэрэг буурч магадгүй.

Австралид 2011 оны 11-р сард Барьцаат бондын тухай хууль батлагдан улмаар 2012 он нь тус улсын банкууд хамгийн их барьцаат бонд арилжаалсан анхны жил болсон. Барьцаат бондын ач холбогдол нь тэдний балансын өр төлбөр талын хугацааг илүү уртасгасан явдал байсан юм.

Уг хууль батлагдсан үеэс 2012 оны эцэс хүртэлх хугацаанд Авсралийн 5 банк нийтдээ 44 тэрбум AUD барьцаат бонд гаргажээ. Австрали улсын хуульд заасны дагуу банкуудын гаргасан барьцаат бондын баталгаа болж байгаа банкуудын баланс дээрх зээлийн багцын дүн нь улсын нийт хөрөнгийн 8%-аас хэтрэхгүй гэсэн хязгаарлалт байдаг байна. Уг үзүүлэлтийг бид Австралийн хамгийн том 4 үнэт цаас гаргагч – (Australia & New Zealand Banking Group, Commonwealth Bank of Australia, National Australia Bank Limited, and Westpac Banking Corporation)-ийн хувьд тооцож үзэхэд хуулиар зөвшөөрсөн хэмжээг бүгдийнх нь хувьд давсан байв. Өөрөөр хэлбэл NAB-22%, Westpac-29%, ANZ-31%, CBA-32% гэж тус тус гарчээ.

Харин Австрали улсын томоохон 4 банкны харгалзах үзүүлэлтүүдийг ашиглан арилжаалж болох барьцаат бондын максимум хэмжээг тооцож үзэхэд 146 тэрбум AUD гарсан. Энэ нь цаашид барьцаат бондын зах хөгжих боломж байгааг харуулж байна.

Suncorp-Metway гэх 5 дахь том барьцаат бонд гаргагчийн хувьд хуулийн дагуух хязгаар үзүүлэлтийг тооцоход 61%-д хүрчихээд байна. Гэвч нөгөө талаас 2012 онд гаргасан нийт барьцаат бондын хэмжээ нь улсын хөрөнгийн багахан хэсгийг эзэлж байгаа юм.

Бидний дүгнэлтээр хэрвээ Австралийн томоохон 4 банкнаас бусад банкууд энэ жил барьцаат бонд гаргах тохиолдолд энэ нь APS 120 (Australian Prudential Standard 120) стандартаас шууд хамаарна. APRA (The Australian Prudential Regulation Authority) нь Австралийн банкууд зөвхөн үнэт цаас гаргах замаар эх үүсвэр татахад баталгаа гаргах болон итгэлцлийн мастер гэрээ ашиглах гэсэн өөрчлөлтийг уг стандартад оруулахаар хэлэлцүүлсээр байгаа. Хэрвээ энэхүү өөрчлөлт орвол жижиг санхүүгийн байгууллагуудын үнэт цаасжуулах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ хэмээн бичжээ.

 

Эх сурвалж www.fitchratings.com