“Канадын Орон Сууцны Корпораци” 2012 оны 12-р сарын сүүлээр удахгүй гаргах гэж буй баталгаат бондын хууль эрхзүйн нарийвчилсан бүтцийг зарлав. Энэхүү бүтэц нь анхны зээлдэгчдэд санхүүгийн олон талт эх үүсвэр олгох, Канадын санхүүгийн тогтвортой байдлыг хангах түүгээр дамжуулан олон улсын хөрөнгө оруулагчдыг татах замаар Канадын баталгаат бондын зах зээлийг зөв системээр хөгжүүлэхэд оршино.
Корпорацын Ерөнхийлөгч Каррен Кинслигийн хэлсэнээр “Энэхүү шинэ бүтэц нь зээл олгогч санхүүгийн байгууллагуудад олон улсын шалгарсан практик дээр үндэслэн Канад орон даяар Баталгаат бондын өндөр жишиг стандартын тогтоох, мөн хөрөнгө оруулагч болон баталгаат бонд гаргагч нарын хүсэл шаардлагын тэнцвэртэй байдлыг хангаж ажиллахад чухал нөлөө үзүүлнэ” гэж хэлсэн байна.
2012 онд иргэдийг орон сууцаар хангах Канадын Засгийн Газрын хөтөлбөр төлөвлөгөөнд өөрчлөлт орж, баталгаат бонд гаргах хууль эрхзүйн шинэ бүтцийг хэрэгжүүлэгч гол байгууллагаар КОСК-ийг онцолсон байна. Уг хөтөлбөрийн гол гол нөхцөл шаардлагуудыг хангасан Засгийн Газар мужийн харья санхүүгийн байгууллагууд тухайн бүтцийн дагуу баталгаат бондыг арилжаалах боломжтой юм. КОСК нь уг шинэ хуулийн бүтцийг хэлэлцэх явцад салбар бүрийн эдийн засгийн томоохон оролцогчидтой зөвлөлдөж, санал солилцох байдлаар шийдвэрлэсэн ба энэхүү бүтэц нь зардал нөхөлтийн журмаар ажиллах юм.
Баталгаат бондын барьцаа болж буй хөрөнгө нь 1-4 нэгж (өрөө) бүхий Канад улсад орших орон сууцны зориулт бүхий Моргэйжийн зээл байна. Баталгаат бондын барьцаа болж буй хөрөнгөд КОСК эсвэл Канадын Засгийн Газар баталгаа гаргаж болохгүй, мөн Моргэйжийн зээлүүд даатгалтай байж болохгүй гэсэн үндсэн шаардлагууд тавигдана. Бүртгэлтэй Баталгаат бонд гэж Иргэдийг орон сууцаар хангах хуулийн төслийн дагуу КОСК-д бүртгэлтэй, Баталгаат бондын хөтөлбөрийн дагуу гаргасан бондийг хэлнэ. Зарим нэг олон улсын хөрөнгө оруулагчид баталгаат бондын хууль эрхзүйн бүтэц бий болоогүй орны бондод хөрөнгө оруулах боломжоос хязгаарлагдсан байдаг. Бүртгэлтэй баталгаат бонд гаргасан санхүүгийн байгууллага нь маш өргөн хүрээний хөрөнгө оруулагчдыг хамрах, олон төрлийн сонголт бүхий санхүүжилтийн эх үүсвэр татах бололцоотой болдог.
Баталгаат бондын жишиг өндөр стандарт тогтоох хүрээнд, бондод хөрөнгө оруулагч нь бонд гаргагч санхүүгийн байгууллага болон баталгаа болж буй бондын багцын хөрөнгө дээр хоёуланд давхар баталгаа авах боломжтой байдгаараа давуу талтай. Хэрэв баталгаат бонд гаргач нь төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон нөхцөлд бонд эзэмшигч нь барьцаа болж буй багцын эргэн төлөлтийн мөнгөн урсгалаас өөрийн төлбөрийг гаргуулан авах боломжтой. Канадын банкуудын холбооны Ерөнхийлөгч Тэрри Кампелийн хэлсэнээр “Засгийн газар Канадын Баталгаат бондын бүтцэд хуульэрхзүйн талаас дэмжиж, уг бүтэц дэх бидний оролцоог КОСК-аар дамжуулан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай юм” хэмээн мэдэгдсэн байна.
Канадын Баталгаат бондын зах зээл эрүүл зөв системээр хөгжсөнөөр гадны зах зээлээс санхүүжилт татах, хөрөнгө оруулагчидтай холбох гүүр болоод зогсохгүй бусад санхүүгийн байгууллагуудтай уг зах зээлд өрсөлдөх боломжийг олгох юм. Канад иргэдийг чанартай, орчин үеийн, үнэ хөлсний хувьд боломжийн орон сууцны шийдлийг санал болгох чиглэлээр 65 жилийн туршлагатай “Канадын Үндэсний Орон Сууцны Агентлаг” гэж байгууллага байх ба уг байгууллага нь иргэдийг судалгаан дээр үндэслэсэн найдвартай мэдээлэл дээр суурилаж орон сууц худалдан авах, уг шийдвэрийг гаргахад туслах зорилготой юм. Энэхүү агентлаг нь үүсгэн байгуулагдсан цагаасаа иргэдийг орон сууцны зах зээлийн тухай шинэлэг, найдвартай мэдээ тайлангуудаар хангаж ажилласаар ирсэн байна.
Хуулийн бүтэц Баталгаат бондын хуулийн шинэ бүтцийг хэргэжүүлэхэд ОСК дараах зүйлсийг зээлдэгчдэд нээлттэй мэдээлж хэвшүүлэх үүрэгтэй
• Бүртгэлтэй бонд гаргагчийн нэр, хаяг
• Холбогдох хөтөлбөрүүдийн жагсаалт, тухайн хөтөлбөрүүдэд хамаарах мэдээллүүд
• Бүртгэлтэй бонд гаргагчийн бонд гаргах эрхийг түтгэлзүүлэх нөхцөл, түтгэлзэх болсон шалтгаан
• Корпорацийн зүгээс бусад шаардлагатай мэдээллүүд
КОСК нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тогтоох ба зардал нөхөн төлөлтийн хэлбэрээр явагдана. Засгийн Газар болон КОСК баталгаат бондод ямар нэгэн баталгаа олгох ёсгүй. Хуулийн бүтэц нь Канад улсын бүхий л бүртгэлтэй баталгаат бонд гаргагчид хамаарна. Бүртгэлтэй баталгаат бонд нь алвалютаар дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдад худалдаалагдах боломжтой.
Канадын Баталгаат бондын талаар товч түүх Канад улсад 2007 оноос хойш баталгаат бондыг гаргаж ирсэн. Баталгаа болж буй багцын хөрөнгө нь хөтөлбөрийн туршид баталгаат бондод хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад зориулагдаж байсан. Шинэ хуулиар хөрөнгө оруулагчдыг хамгаалах заалт ороогүй.
Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэл дээшилж төлбөрөө тогтмол хүлээж авах, баталгаат бонд гаргагч нь бондын төлбөрөө хийж чадахгүй болсон үед төлбөрөө багцаас гаргуулж авах боломж нэмэгдсэнтэй холбоотой юм. 2010 оноос өмнө зөвхөн гурван Канадын банк баталгаат бонд гаргасан. 2011 оны турш Канадын 7 санхүүгийн байгууллага 19 арилжаагаар нийт $26 орчим тэр бумын баталгаат бонд гаргасан байна .