Mobile version coming soon
О.Магнай: "Орон сууцны метр.квадрат талбайн үнийг 950 мянган төгрөгт барина" гэв
Буцах
2013 оны 02 сарын 18 өдөр

Орон сууц санхүүжилтийн кор­порацийн захирал А.Гантулга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөгазрын дарга О.Магнай нар өчиг­дөр орон сууцны үнийг хэрхэн бууруулах талаар мэдээлэл хийлээ. Тус хоёр байгууллага нь өнгөрсөн хугацаанд хамтарсан ажлын хэсэг байгуулан орон сууцны бодит үнийн судалгааг хийж, орон сууцны нэг метр.квадрат талбайн үнийг нэг сая төгрөгт багтаах боломжтой гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөгазрын дарга О.Магнай “Орон сууцны үнэтэй холбоотой судалгааны ажил хэд хоногийн өмнөдууслаа. Иймээс судалгаа дуусаж, бодит ажил хийхэд бэлэн болоод байна. Манай байгууллага өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Орон сууц санхүүжилтийн корпорацитай хамтарч орон сууцны үнэтэй холбоотой судалгааг аймаг бүрт хийсэн. Судалгааны үр дүнд Улаанбаатар хотод орон сууцны нэг метр.квадрат талбайн үнийг нэг сая төгрөг дотор байвал барьж буй компанидаа ч ашигтай, иргэдэд ч гэсэн боломжийн үнэ байх юм гэсэн шийдвэр гаргалаа. Энэ нь зүгээр нэг цаасан дээр бичсэн тооцоо болохгүй. Монголбанк болон Барилга хот байгуулалтын яам хамтарч “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Энэхүүхөтөлбөрт ч манай байгууллага хяналт тавьж оролцоно. Барилга хот байгуулалтын яам болон барилгын компаниудын хийсэн гэрээнд орон сууцны нэг метр.квадратын үнэ ханшийг нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх зүйл заалтыг тусгаж байгаа. Өнгөрсөн Засгийн газрын үед аль болох эрэлтийг  дэмжиж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Хөнгөлөлттэй зээлүүдийг орон сууц авах гэж байгаа  хүмүүст өгч байсан бол Шинэчлэлийн Засгийн газар энэхүүбодлогод эрс өөрчлөлт хийж, нийлүүлэлтийг дэмжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл , барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно. Барилгын компаниудын үүрэг нь нэг метр.квадратынхаа үнийг тодорхой хэмжээгээр барьж байсан бол өнөөдөр нэг сая төгрөгөөс дээш гаргахгүй юм. Тэгэхээр би энэ салбарт хувьсгалын шинжтэй өөрчлөлт гарч байна гэж хар­ж байгаа” гэв.

Түүний хэлж буйгаар барилгын салбар олон жил эзэнгүй морь шиг сул явж ирсэн. Үүний үрд дүнд зарим орон сууцны нэг метр.квадратын үнэ 5000 ам.доллар хүрсэн. АНУ-ын Нью-Йорк хотод хамгийн цэвэрхэн дүүрэгт тансаг зэрэглэлийн орон сууцны метр.квадратын үнэ 6000-7000 ам.доллар байдаг. Гэтэл Улаанбаатарын шороон дундах орон сууцны метр.квадратын үнэ 5000 ам.доллар байна гэдэг хий хөөсөн хөөс байсан. Одоо энэ хөөс хагарна. Бодит үнэ тогтох учиртай хэмээн онцолж байсан юм.

Эрэлтийг бус харин нийлүүлэл­тийг дэмжсэнээр  метр.квадрат талбай нь нэг сая төгрөг дотор багтах олон орон сууц баригдах гэнэ. Чухам хэзээ, хаана баригдаж иргэд тэрхүүбайранд амьдрах талаар Орон сууц санхүүжилтийн корпорацийн захирал А.Гантулга тайлбарласан юм.

Тэрбээр “Манай байгууллага өнгөрсөн 2009 онд “40 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байхад тухайн баригдсан барилгын нэг метр.квадратын өртөг нь  650-700 мянган төгрөгт багтсан байдаг. Харин Улаанбаатар хотод 730 мянган төгрөгөөр баригдсан байгаа юм. Тэгэхээр манай барилгын компаниуд орон сууц барихдаа хэтэрхий ашгийн төлөөявж байсан нь энэ дүр зургаас харагдаж байгаа юм” хэмээн ярьсан юм.

Нэг метр.квадрат нь сая төг­рөгийн үнэтэй орон сууцыг барих барилгын газар, дэд бүтэц нь үнэгүй гэнэ. Өнөөдөр Зайсангийн аманд баригдаж байгаа тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын материал, метр.квадрат нь нэг сая төгрөгөөр баригдах орон сууцны барилгын материал яг адилхан аж. Иймээс орон сууцны бодит үнэ нэг сая төгрөг дотор багтах юм байна. Ямартай ч нэг метр.квадрат нь  нэг сая төгрөг дотор багтах орон сууцны барилгыг ОССК Буянт-Ухаа хороололд хэрэгжүүлнэ. Тус хороололын хувьд есөн давхар 28 орон сууц сүндэрлэх бөгөөд метр.квадрат нь 950 мянган төгрөг байхаар тооцжээ. Өөрөөр хэлбэл  тус хороололд 1764 айл өрх орон сууцтай болох боломжтой юм. Гэхдээ Буянт-Ухаа хороолод баригдах орон сууц сүүлийнх биш.  Ийм төрлийн олон хороолол бий болгохоор ажиллах юм байна.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга  О.Магнайгаас цөөн асуултад хариу авсан юм.

-Өндөр үнэтэй тансаг зэрэг­лэлийн орон сууцнуудаас татвар ногдуулж байх талаар ярьж бай­сан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шат дараалалтай арга хэмжээ аваад явж байна. Эхний ээлжинд бодит үнэ ямар байна вэ гэдэг дээр судалгаа хийгээд дууссан. Одоо хэдэн төгрөгөөс дээшээ зарагдаж буй орон сууцыг тансаг зэрэглэлийн орон сууцанд оруулах вэ гэдгээ ярилцана. Дэлхийн бүх оронд лакшири такс гэж байдаг. Тансаг хэрэглээтэй хүн байлгүй л яах вэ. Үүнийг манай нийгэм хүлээн зөвшөөрнө. Тэр хүмүүс бусдаасаа илүүорлого олж байгаа бол илүүтатвар төлөх л ёстой. Саяхан Франц улсад лакшири таксаа 75 хувь болгосон. Ерөнхийдөөманай улсад орон сууцны барилга хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ метр.квадрат нь тав, зургаан мянган ам.доллар гэхээсээ илүүтэйгээр хямд байх ёстой. Гэр хороололд байгаа иргэдийн хурдан хугацаанд орон сууцанд оруулах нь тулгамдаж буй асуудал болоод байгаа. Тэгэхээр барилын компаниуд өндөр үнэтэй барилга руу хөрөнгөоруулалт хийж, борлуулалтаа удаан байлгаж байхаар хямдхан барилга руу хөрөнгөоруулалт хийх сонирхлыг бий болгох тал дээр төрийн бодлого явж байгаа.

-Барилгын компаниуд ашигладаг­гүй зай талбайг метр.квадратад оруулж тооцдог. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Орон сууцны метр.квадрат гэрээнд тусгасан хэмжээнээс дутах асуудал байдаг. Хэрвээ ийм зүйл байгаа бол манай байгууллагад хандаж болно. Би ажлаа аваад гурав, дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд метр.квадрат дутсан, магадгүй буруу хэмжсэн гэсэн асуудлаар хандсан 70, 80-аад хүний гомдлыг шийдвэрлэж өгсөн.

-Метр.квадратын үнийг нэг сая төгрөгт багтаана гэж байна. Ерөнхийдөөүнийн бууралтыг дагаад чанарын асуудал яригддаг. Ер нь барилгын чанар дээр хэрхэн анхаа­рах вэ?


-Манай байгууллага чанарын тал дээр хяналт тавина. Би түрүүн хэлсэн Барилга хот байгуулалтын яам, барилгын компани, ШӨХТГ гурав гэрээ байгуулаад хамтран ажиллана. Энэ хүрээнд манай байгууллага юу хийх вэ гэхээр стандартад нь хяналт тавих юм. Түрүүн А.Гантулга дарга хэлсэн. Зайсанд байна уу, Баянхошуунд байна уу хаа нэг газар баригдаж буй барилгуудыг яг адилхан материалаар хийж байгаа.

 

 Эх сурвалж: www.ipost.mn