Mobile version coming soon
Шинэ болон хуучин орон сууцны үнэ ханшийн судалгаа
Буцах
2013 оны 02 сарын 18 өдөр

2013 оны 2-р сарын байдлаар Улаанбаатар хотын хуучин орон сууцны дундаж үнийг доорхи графикаар харуулав.

Хуучин орон сууцны үнэ дүүрэг болон хорооллоор харуулав. Хүснэгтээс хархад 1 өрөө орон сууцны үнэ 34-69 сая төгрөгийн хооронд байгаа бол 2 өрөө орон сууц 43-102 сая төгрөг, 3 өрөө орон сууц 79-120 сая төгрөгийн үнэтэй байна.

Дүүрэг Хороолол 1 өрөө 2 өрөө 3 өрөө
БГД 3-р хороолол 58 84 119
4-р хороолол 60 84 120
10-р хороолол 59 80 106
Төмөр зам 64 80 105
6-р бичил хороолол 58 73 92
СХД 1-р хороолол 60 75 88
21-р хороолол 51 59 86
5-н шар 40 68 85
ХМК 34 43 58
БЗД 15-р хороолол 54 74 100
13-р хороолол 60 93 108
16-р хороолол 49 74 81
12-р хороолол 57 74 110
ХУД 19-р хороолол 59 81 90
120-н мянгат 58 77 108
ЧД Бага тойрог 63 82 117
40-н мянгат 69 98 112
6-р хороолол 55 96 118
СБД 11-р хороолол 61 86 119
7-р хороолол 50 70 95
5-р хороолол 72 93 128
220-н мянгат 57 102 120
50-н мянгат 70 88 101

 

  Эх сурвалж: oronsuuts.com

2012 оны 12-р сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд шинэ орон сууцны м2-ын дундаж үнэ 1933  мянган төгрөг байсан бол 2013 оны 1 сард м2-ын дундаж үнэ 1966 мянган төгрөг болж өссөн байна.  Орон сууцны м²-ийн үнийг дүүргээр харвал хамгийн их өсөлттэй байгаа нь Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, хамгийн бага өсөлттэй нь Сонгинохайрхан дүүрэг байна.