Орон сууцтай болох хэрэгцээ Монголд тасралтгүй өсөн нэмэгдсээр байна. Тиймээс дараагийн зөв алхмыг холбогдох албаны хүмүүс хайх нь зүйн хэрэг. Өнөөдөр төрийн ордонд орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зээлийн механизмыг шинэчлэх талаар Дугуй ширээний уулзалт боллоо.
Монголд 2003 оноос моргейжийн зээлийг арилжааны банкууд олгож эхэлсэн. Энэ хугацаанд 850 орчим тэрбум төгрөгний зээлийг 26 мянга орчим иргэн аваад байна.
Цаашдаа Засгийн газар, Монголбанктай тохирсон хөтөлбөрөөр Монголын Ипотекийн корпорациас үнэт цаас гаргаж 800 тэрбум төгрөгийг босгон арилжааны банкуудад хуваарилж түүнийг иргэдэд орон сууцны зээл хэлбэрээр гаргах асуудал яригдаж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл манай улс 4,5 – 5 орчим хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад 1-2 хувийн нэмэгдэлтэйгээр зээлүүлж түүнийг банкууд иргэдэд 9-10 орчим хувийн хүүтэйгээр зээлж байх бодлогын асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.
Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас тодруулахад:
“Санхүүгийн эх үүсвэрийг Засгийн газраас арилжааны банкуудад өгөх асуудал яригдаж байна. Яг ийм аргаар олон улс иргэдээ зээл олгож орон сууцжуулсан туршлага байдаг. Энэ бол шинэ зүйл биш.
Зээлийн хүүгийн хувьд арилжааны банкууд одоогоор 15 -16 хувьтай байгаа. Угаасаа бүх хадгаламж 11-13 хувийн хүүтэй юм чинь банкууд 3-4 хувийн ашигтай ажиллах нь зайлшгүй зүйл. Тиймээс төрөөс бага хүүтэй зээлийг олон улсаас босгоод түүнийгээ банкуудад өгнө. Харин банкны моргейжийн багцыг улс нь буцаагаад худалдаад авчихна. Тиймээс банкуудын дунд нэлээд өрсөлдөөн үүсч хүүгээ өөрсдөө багаар тогтоох бодлого явагдах учиртай” гэсэн юм.
Байнгын ажил орлоготой иргэдийн хувьд энэхүү зээлд хамрагдах бүрэн боломжтой болно. Харин бага, дунд орлоготой иргэдээ хэрхэн дэмжих талаар
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас тодруулахад:
“Төрөөс зайлшгүй анхаарах ёстой бага, дунд орлоготой иргэд, залуу гэр бүлийг хэрхэн дэмжих талаар бодлого гаргаж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулна. Үүнд Монголбанк, Нийгмийн даатгалын сан зэрэг хөрөнгө оруулагчидтай тохиролцох ёстой.
Засгийн газраас бага, дунд орлоготой иргэддээ зориулж түрээсийн орон сууц, амины орон сууц гэсэн хөтөлбөрүүдийг явуулж байна. Мөн гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд 16 хэсэг дээр төслүүд зарлагдаад явж байгаа” гэлээ.
Түрээсийн орон сууц гэдэг нь бага төлбөртэй орон сууцанд иргэд амьдарч тодорхой хугацааны дараагаар буюу орлого нэмэгдсэний дараагаар өөр байр худалдаж авах эсвэл тухайн байраа эзэмших боломжуудыг Засгийн газраар хэлэлцэж байгаа юм байна.
Харин өмнөх Засгийн газрын балгаар хохироод байгаа иргэдийн тухайд “Одоогийн зургаан хувийн хүүтэй зээл манай төсөвт нэлээд хүндрэл учруулж байна. Цаашдаа бид орон сууц нь 100 хувь ашиглалтанд орсон иргэдэд зээл өгнө. Тэгэхээр байр нь ашиглалтад орчихсон иргэдийн хувьд асуудлыг шийдвэрлэхийг хичээж байна. Харин байр нь ашиглалтад ороогүй байгаа барилгын компанид зээлд өгөх боломжийг судалж байна” гэж Ц.Баярсайхан сайд хариуллаа.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж зургаан хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болохоор 4000 орчим иргэд материалаа бүрдүүлсэн бөгөөд тэднээс 1000 гаруй нь зээлээ авсан бол 2600-2700 орчим нь үлдээд байна. Эдгээр иргэний ердөө 100 гаруй нь л өөр эх үүсвэрээс зээл авч асуудлаа шийджээ.
Сонирхуулахад, өнгөрсөн онд нийслэлд 11 мянга 349 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 19 мянга 300 болж нэмэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж: www.gogo.mn
Сэтгүүлч Ч.Болортуяа