2013-06-14 ны өдөр Монголбанк болон арилжааны банкуудын хооронд байгуулах орон сууцны ипотекийн санхүүжилтийн мастер гэрээнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын Ипотекийн корпорацийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс болон арилжааны банкуудын захирлууд гарын үсэг зурлаа.
Найман хувийн зээлийг 14 банкаар дамжуулан олгохоор боллоо. Эдгээрт: "ХААН”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хадгаламж”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Капитрон”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, "Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингэс хаан банк”, "Капитал" банк багтаж байгаа юм.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал "Иргэдээ сайхан амьдруулах, дундаж давхаргынхнаа хүчтэй, хуримтлалтай болгох эхлэлийг тавьж, мастер гэрээг үзэглэж байгаадаа баяртай байна.
Ипотекийн зах зээлийг өргөжүүлэн ойрын ирээдүйд уг зах зээлийг 4-5 их наяд төгрөгт хүргэх сайхан боломж нээгдэж байна" гээд ирэх даваа гаригаас иргэдийн өндөр хувьтай зээлийн хүү найман хувь руу шилжих бололцоотой болж байгаа учраас энэ амралтын өдрүүдэд банкуудын ипотекийн зээлийн асуудлыг хариуцсан ажлын хэсгүүд амрах завгүй ажиллах болов уу гэлээ.
Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлаар банкуудын захирлуудаас зарим зүйлийг тодрууллаа.
“Голомт” банкны гүйцэтгэх захирал Д.Ганболдоос арилжааны банкуудын зээл олгох журам ялгаатай байх эсэх талаар лавлахад:
-Банкны үйл ажиллагааны онцлогтой холбоотой зөвхөн зохион байгуулалтын шинж чанартай ялгаа байгаа. Харин зээлийн урьдчилгаа 30 хувь байх, 20 жилийн хугацаа, найм дээр нэмэх хасах нэг хувийн нөхцөл болон төлбөр орлогын харьцаа 45 хувь байх зэрэг суурь зарчмууд бүгдээрээ зах зээл дээр нэг л гараанаас хөдөлнө. Мэдээж өөрсдийн эрсдлийн бодлогын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл гэх мэт зохион байгуулалтын шинж чанартай нэмэлтүүд орно.
-Танай банк ипотекийн зах зээл дээр голлох байр суурьтай оролцож чадаж байгаа юу?
-Ер нь ипотекийн зах зээлийн ойролцоогоор 30 хувь нь манай банк дээр байгаа. Бид одоогоор 268 тэрбум төгрөгийн моргейжийн зээлтэй байна. Эндээс зээлийн болзлоо хангасан зээлдэгчдэд бид Улаанбаатар хотоос гадна орон нутгийн нийт 100 гаруй салбараараа даваа гаригаас зээл олгоход бэлэн байна.
-Жилийн 15-20 хувийн зээлтэй байсан орон сууцны зээлийг найман хувь руу шилжүүлэхэд банкууд алдагдал хүлээх эрсдэл бий юу?
-Банкууд алдагдал хүлээхгүйгээр энэ гэрээг зохицуулж байгаа. Монголбанкнаас дэмжлэг үзүүлж байна. Өмнөх схемүүдээс илүү сайн зохион байгуулагдсан.
-Найм дээр нэмэх ба түүнээс хасах нэг хувийг хэрхэн тооцоолж байна вэ?
-Цэвэр инфляцаас шалтгаална. Өөрөөр хэлбэл инфляц өндөр байх тохиолдолд нэмэх нэг, инфляц буурвал долоон хувь руу орно гэсэн үг. Яг одоогийн байдлаар найман хувиас эхэлнэ.
Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като:
-Бид даваа гаригт л энэ зээлийг олгоод дуусгачихгүй. Тийм болохоор баримт материал нь цэгцтэй цуглуулаад банкин дээр яг бэлэн болсон гэсэн үедээ ирж болно.
Эх үүсвэрийн хувьд хангалттай байгаа гэж хэлмээр байна. Манай талаас олон улсын стандартад нийцсэн маш сайн схемтэй болсон гэж үзэж байгаа.
Харилцагчдын хувьд хамгийн таатай нөхцлөөр уг санхүүжилтийг олгоно.
-Япон улсын хувьд ипотекийн зээл ямар хувьтай байдаг вэ? Иргэдээ орон сууцжуулахад хэрхэн анхаардаг вэ?
-Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улсын эдийн засаг хурдацтай өсөж байх үед иргэдээ орон сууцжуулах ажлын хүрээнд банкууд энэ ажлыг хэрэгжүүлж эхэлсэн.
Гэвч тухайн үед банкны салбар тийм хүчтэй байгаагүй. Засгийн газар хангалттай үр дүнд хүрч чадаагүйн улмаас тодорхой хэмжээний зээлүүд эрсдэж байсан.
Одоо банкууд хүчтэй болсон учраас иргэд банкнаас зээл авах сонирхолтой болсон. Мэдээж Японы эдийн засаг Монголын эдийн засгаас ялгаатай байгаа. Одоогоор зээлийн хүү жилийн 2-3 хувьтай байгаа.
Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан
-Өндөр хувийн хүүтэй зээлтэй 29 мянга гаруй хүн байна. Тэр бүгд нэг дор давааг гаригт зээлээ найман хувь руу шилжүүлнэ гэвэл замбараагүй юм болно. Тэгэхээр Монголбанктай ярьснаар зургаагаас долоон сарын хугацаанд шилжих процедурыг хийе.
Энэ хугацаанд гэрээгээ өөрчлөх, хүүгээ өөрчлөх, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, тэрийгээ үл хөдлөхөөрөө ороод батлуулах, Ипотекийн корпорацидаа хүлээлгэж өгөх ийм процедурын ажиллагаа байгаа.
Ингээд энэ ажлаа хийсний дараа нэг өдөр бүх харилцагчдынхаа зээлийг найман хувь руу шилжүүлье гэж байгаа. Тийм учраас өмнө зээл авсан хүмүүсийн хувьд би түрүүлээд очвол түрүүлээд шилжинэ гэсэн ойлголт байхгүй.
Ийнхүү банкуудын захирлууд ярьж байна. Тэдний ярьснаар банкууд тус бүрдээ дотоод зохион байгуулалтын хүрээнд найман хувийн хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэх юм байна.
А.Цацрал
Эх сурвалж: www.gogo.mn