Mobile version coming soon
Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт
Буцах
2013 оны 06 сарын 17 өдөр

 

1. Дэд хөтөлбөрийн хүрээнд энэ журмын дагуу бий болгох орон сууцны ипотекийн зээл нь дараах нөхцөлтэй байна.

  • 1.1 Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 240 хүртэл сар байх; 
  • 1.2 Орон сууцны ипотекийн зээлийн жилийн хүү 8 хувь +/-1 хувь байх; 
  • 1.3 Урьдчилгаа төлбөр нь 30 хувиас доошгүй, ЗҮХ нь 70 хувиас дээшгүй байх; 
  • 1.4 ӨОХ нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх; 
  • 1.5 Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар); 
  • 1.6 Орон сууцны ипотекийн зээлийн барьцаа нь зээлдэгчийн энэ журмын дагуу авсан зээлээр худалдан авах шинэ орон сууц, ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх; 
  • 1.7 Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй зээл байх. 
 

2. Дэд хөтөлбөрийн хүрээнд энэ журмын дагуу орон сууцны ипотекийн зээлд хамрагдах иргэн дараах шаардлагыг хангасан байна. 

  • 2.1 Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх; 
  • 2.2 Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх; 
  • 2.3 Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх; 
  • 2.4 Өрхийн1 гишүүний аль нэг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”- ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх; 
 

3. Дэд хөтөлбөрийн хүрээнд энэ журмын дагуу бий болох орон сууцны ипотекийн зээлийн барьцаа нь дараах шаардлагыг хангасан байна. 

  • 3.1 Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх; 
  • 3.2 Шинэ орон сууц, ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх; 
  • 3.3 Орон сууцны талбайн нийт хэмжээ “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцсоноор 80 м2- аас дээшгүй байх; 
  • 3.4 Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 22.2-т заасны дагуу даатгалд хамрагдах; 
  • 3.5 Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх; 
  • 3.6 Барьцаалбар үйлдсэн байх; 
  • 3.7 Банк дэд хөтөлбөрийн хүрээнд бий болох орон сууцны ипотекийн зээлийн барьцаанд байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй байна.