Эхлэх огноо:
Хүртэл:
Барьцаалбарын загварыг хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, боловсронгуй болгох үүднээс УБЕГ-ийн даргын 2014 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн 949 тоот тушаалаар “Барьцаалбар”-ын загвар, тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УБЕГ, нийт дүүргийн улсын бүртгэлийн тасгийн дарга нар, банкнуудын хуульчдын төлөөлөл, “ЭмДиЭс энд Хаанлекс хуулийн фирм”-ийн төлөөлөлтэйгөөр байгуулсан. Тус ажлын хэсгээс боловсруулсан барьцаалбарын шинэчилсэн загвар, түүнд өөрчлөлт оруулах маягтуудыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын банкны холбоотой хамтран нийт банкнуудын хуульчдын дунд хэлэлцүүлснээс гадна, УБЕГ-ын цахим хуудсанд 30 хоногийн хугацаагаар байрлуулж, олон нийтээс санал авсны үндсэн дээр УБЕГ-ын даргын 2014 оны 8 дугаар сарын 27 ний өдрийн 1125 тоот “Загвар, журам шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан юм.
Үүнтэй холбоотойгоор “Барьцаалбар”-ын загваруудыг Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд нэг мөр ойлгож, хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр УБЕГ-ийн дарга Ц.Пүрэвдорж, банкнуудыг төлөөлж МБХ-ны Гүйцэтгэх захирал Б.Найдалаа болон “МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс нарын хооронд байгуулсан. Цаашид “Санамж бичиг”-ийн хавсралт болох “Барьцаалбарын загварыг бөглөх санамж”-ийг нийт банкнууд, УБЕГ болон “МИК ОССК” ХХК нар нэг мөр ойлгож, хэрэглэхээр боллоо.