“МИК ОССК” ХХК-ийн толгой компани болох МИК Холдинг компани нийтэд хувьцаа гаргах замаар нээлттэй компани болохтой холбогдуулан олон нийтэд хүргэх үнэт цаасны танилцуулга 2015 оны 12 дугаар сарын 18 наас 22 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээг үнэт цаас гаргагч МИК Холдинг компани болон андеррайтер компани болох “Ти Ди Би Капитал” үнэт цаасны компани хамтран явууллаа.
МИК Холдинг компани нийт хувьцааныхаа 15 хувийг буюу 3,106,398 ширхэг хувьцааг олон нийтэд нээлттэй арилжиж, хувьцааны борлуулалтаас олох орлогыг орон сууцны зээлийн багцыг буцаах нөхцөлтэйгөөр худалдан авахад зарцуулах юм.
Үнэт цаасны танилцуулгад дурдсанаар компани дэд хөтөлбөрийн хүрээнд 2016 онд нийт тусгай зориулалтын дөрвөн компани, 2017-2019 онд жил бүр шинээр тусгай зориулалтын гурван компани байгуулж тус бүр нь 200 тэрбум төгрөгтэй тэнцэх үнийн дүнтэй ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргана гэж үзэж худалдан авах хөрөнгийн багцыг төсөвлөсөн байна.
Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жилийн хугацаанд нийт 13 тусгай зориулалтын компани байгуулан 2.6 их наяд төгрөгийн хөрөнгийн багц худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахаар төлөвлөжээ.
Эндээс харахад хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөж өндөр байхыг үнэт цаас гаргагч “МИК Холдинг” компани болон андеррайтер компани болох “Ти Ди Би Капитал” үнэт цаасны компанийн зүгээс онцолж байна.
Одоогийн байдлаар МИК Холдинг компанийн нийт хувьцааны 80.9 хувийг арилжааны банкууд эзэмшиж байгаа бол Хөгжлийн банк 14.8 хувийг, Монголбанк 2.3 хувийг харин аж ахуйн нэгж 1.7 хувийг эзэмшиж байгаа юм.
Эхний ээлжинд 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөр хувьцаа эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах эрхээр хувь тэнцүүлэн санал болгоно. Үүний дараа нэмж гаргаж байгаа хувьцааны тэргүүн ээлжинд хэрэгжээгүй хэсгийг олон нийтэд санал болгон худалдах юм. Тэргүүн ээлжинд санал болгох үнийг 12 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Мөн олон нийтэд тогтоосон үнийн аргаар анхдагч зах зээлд санал болгох үнэ 12 мянган төгрөг байна. Ийнхүү нэмж хувьцаа гаргаснаар нийт 37.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна.
Компани өнөөдрийн байдлаар орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкнуудаас 1.9 их наяд төгрөгийн зээлийн багцыг худалдан авч үнэт цаасжуулаад байна.