Эхлэх огноо:
Хүртэл:
“МИК ОССК” ХХК-иас үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдэд таниулах, ойлголт өгөхөөр уулзалт ярилцлага зохион байгууллаа.
“МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубын гишүүдэд орон сууцны санхүүжилтийн зах зээлд МИК-ийн гүйцэтгэж буй үүрэг оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
“МИК ОССК” ХХК нь 2006 онд Төв банк болон арилжааны банкнуудын үүсгэл санаачлагаар байгуулагдсан. Компанийн үйл ажиллагаа 2013 оноос өргөжин тэлж, Монгол банк болон Засгийн газраас бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахаар хөтөлбөр болгон хэрэгжүүлж буй 8+/-1 хувийн хүүтэй хөтөлбөрт хамрагдсан орон сууцны зээлийг үнэт цаасжуулж байна. Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах үйл ажиллагаа явуулж, бонд эзэмшигч, хувьцаа эзэмшигчдэд шилжүүлж ажилладаг талаар танилцууллаа.
Өөрөөр хэлбэл бүтцийн санхүүжилтийн хөрөнгө оруулалт буюу санхүүгийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх шийдлийг анхлан нэвтрүүлж хэрэгжүүлж байгаа санхүүгийн байгууллага юм. Хүн амаа орон сууцжуулах шалгарсан энэхүү аргыг дэлхий нийтээрээ хэрэглэж байна. Тэр жишгийн дагуу МИК орон сууцны санхүүжилтийн нэг гол оролцогч болж буй юм гэв.
Түүнчлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийн ач холбогдолын талаар уулзалт ярилцлагын үеэр хөндлөө. Хөтөлбөр хэрэгжснээр орон сууцны зээлтэй иргэдийн хариуцлага нэмэгдэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг болох, тогтмол ажил төрөл эрхэлдэг байх зэргээс өгсүүлээд нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаар ярилцаж, сэтгүүлчдийн сонирхосон асуултанд хариулт өгөв.
Эдийн засгийн "Өөрчлөгч" клуб нь байгуулагдаад 3 жил болж байгаа. Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид нэгдэж клубыг байгуулжээ. Эдүгээ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 40 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн байна.
“МИК ОССК” ХХК-иас үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдэд таниулах, ойлголт өгөхөөр уулзалт ярилцлага зохион байгууллаа.
“МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубын гишүүдэд орон сууцны санхүүжилтийн зах зээлд МИК-ийн гүйцэтгэж буй үүрэг оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
“МИК ОССК” ХХК нь 2006 онд Төв банк болон арилжааны банкнуудын үүсгэл санаачлагаар байгуулагдсан. Компанийн үйл ажиллагаа 2013 оноос өргөжин тэлж, Монгол банк болон Засгийн газраас бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахаар хэрэгжүүлж буй 8+/-1 хувийн хүүтэй хөтөлбөрт хамрагдсан орон сууцны зээлийг үнэт цаасжуулж байна. Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах үйл ажиллагаа явуулж, бонд эзэмшигч, хувьцаа эзэмшигчдэд шилжүүлж ажилладаг талаар танилцууллаа.