Эхлэх огноо:
Хүртэл:
Монголын санхүүгийн зах зээлийн холбооноос “Эдийн засгийн чиг хандлага” сэдэвт ээлжит сургалтыг хэвлэл мэдээллийн салбарынхан болон энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад явууллаа.
Сургалт 2 өдөр үргэлжилж, валютын зах зээл, эрсдэлийн удирдлагын арга механизм, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын удирдлага, 8 хувийн орон сууцны зээлийн хөтөлбөрийн талаар мэдээ, мэдээлэл түгээв.
“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс 2013 оноос хойш хэрэгжиж эхэлсэн жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн өнөөгийн байдал, үр дүнгийн тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Мөн ипотекийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ипотекийн зах зээлийн тогтвортой тогтолцоо зэрэг асуудлаар тэдний сонирхсон асуултанд хариуллаа.
Санхүүгийн зах зээлийн холбоо нь зах зээл дээр ажиллаж буй мэргэжилтнүүд болон сонирхогчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр сургалт тогтмол явуулдаг байна. 2004 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Bloomberg, Thomson Reuters зэрэг байгууллагуудтай хамтран төрөл бүрийн мэргэжлийн 2000 гаруй хүнд санхүүгийн боловсрол олгох сургалт явуулжээ.