Эхлэх огноо:
Хүртэл:
“МИК Холдинг” ХК Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 37.2 тэрбум төгрөг буюу манай биржийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий IPO-г амжилттай хэрэгжүүлсэн болохыг өмнө мэдээлж байсан билээ.
Монголын хөрөнгийн бирж өөрийгээ зохицуулах байгууллага болсноор зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө босгогчийн үнэт цаасны бүртгэлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг ханган олон нийт болон зах зээлд оролцогчдын итгэл үнэмшлийг хадгалах үүрэг зорилтын хүрээнд хийх “МИК Холдинг” ХК-ийн үнэт цаас гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад Хяналт шалгалтын албанаас нарийвчилсан шалгалт хийв.
2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн энэ шалгалтаар “МИК Холдинг” ХК-ийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн захиран зарцуулалтыг санхүүгийн баримтад үндэслэн шалгаж, тайлбар, тодруулга авч ажилласнаар уг босгосон хөрөнгийг үнэт цаасны танилцуулгад анх тусгагдсан төсөл, зориулалтын дагуу ашиглаж байна гэж ажлын хэсэг дүгнэсэн ба зээлийн багц худалдан авах үйл явц нь арилжааны банкуудын саналыг судлах, компанийн өөрийн дотоод ажлын үе шат, үйл ажиллагааны процедурын дагуу тодорхой цаг хугацааг зарцуулжээ.
Одоогийн байдлаар 2.3 тэрбум төгрөгийн зээлийн багцыг худалдан аваад байгаа ба нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зээлийн багц худалдах талаар арилжааны банкуудын ирүүлсэн саналын дагуу хэлцэл хийх хуваарийг сар бүрээр төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаатай газар дээр нь танилцаж, үнэлэлт, дүгнэлт өгч, биржэд бүртгэлтэй хувьцаат компанийн бүртгэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал бодлоо солилцон ажиллаа.
“МИК Холдинг” ХК-нь үнэт цаасаа олон нийтэд санал болгож анхдагч зах зээлд амжилттай арилжсан ба цаашид хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг хадгалж хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар хөгжихөд нэг түүчээ болж явах үнэт цаас гаргагч гэж дүгнэж байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж