Эхлэх огноо:
Хүртэл:
2016.07.01-07.02-ны өдрүүдэд “Барилга Эм Эн” ХХК-иас зохион байгуулсан “Орон сууцны хямдрал, урамшууллын өдөрлөг”-т “МИК ОССК” ХХК хамтран зохион байгуулагчаар оролцож, орон сууцжуулах хөтөлбөрт МИК-ийн үүрэг оролцоог тайлбарлан, иргэд олон нийтэд мэдээлэл өглөө.
Олонхи иргэд МИК-ийг орон сууцны зээл олгодог байгууллага гэж эндүүрдэг. Тэгвэл тус компани арилжааны банкнуудаас ипотекийн зээлийг багцлан худалдан авч, улмаар үнэт цаасжуулан, бүтцийн санхүүжилт хийдэг талаар “МИК ОССК” ХХК-ийн мэргэжилтнүүд иргэдэд тайлбарлан, ойлголтын зөрүүг арилгаж өгөв.
Иргэдийн зүгээс Ипотекийн 8% болон 5%-ийн хүүтэй зээл авахад ямар бичиг баримтууд бүрдүүлэх шаардлагатай, Амины орон сууцыг 8%-д хамруулах боломжтой эсэх, Зээлээ урьдчилж хааж болох эсэх, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал хэзээ шийдэгдэх талаар болон Ипотекийн зээлд хамрагдахын тулд орлогоо хэрхэн баталгаажуулах талаар, гадаадад байгаа хүн ипотекийн зээлд хамрагдах боломжтой эсэх зэрэг асуултыг сонирхож байлаа. Эдгээр түгээмэл асуултуудад мэргэжилтнүүд хариулт өгөхийн зэрэгцээ компанийн цахим хуудаст ипотекийн зээлтэй холбоотой дүрэм журам, мэдээ мэдээлэл тавигдсан байдаг болохыг танилцуулж, сонирхосон мэдээллээ авч байхыг санал болголоо.
Орон сууц худалдаж авахаар сонирхож буй иргэдэд зориулсан энэхүү өдөрлөг "Мишээл" барилгын их дэлгүүрт 2 өдрийн турш үргэлжилж, Улаанбаатар хотод баригдсан орон сууцуудаа барилгын компаниуд иргэдэд хөнгөлөлттэй үнээр санал болгож байв. Түүнчлэн байр худалдан авахад хэрэгтэй бүх төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэхэд өдөрлөгийн зорилго чиглэж байсан юм.